ЭМЯ-наас өгч буй өнөөдрийн мэдээллээр Монгол Улсад нийт 1791 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Вакцинжуулах насны 90 гаруй хувь нь хамрагдаад байгаа ч халдвар буурахгүй байгаа шалтгааныг ЭМЯ-наас тайлбарлахдаа хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой гэж байна.
Мөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаагүй байгаа тул энэ бүлгийн иргэд халдварт өртөх магадлал нэмэгдэж байгааг анхааруулж байгаа юм. Тэр утгаараа даваа гарагаас Файзер вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж эхлэхээр болсон.
Тэгвэл вирус устгагч карт коронавирусний халдвараас сэргийлж чадаж байгаа эсэх нь олон хүний анхаарал татаж байгаа тул "Оном сан"-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатарын тайлбарыг хүргэж байна.
Тэрбээр "Вирус устгагч картыг ажилладаг гэж итгээд маск зүүхгүй байж болохгүй. Шулуухан хэлэхэд энэ бол зүгээр л хүнийг айдсаар нь далимдуулан хийж байгаа луйвар. Өөр юу ч биш" гэлээ.
Вирус устгагч гэж нэрлээд буй картны гол орц найрлага юу вэ?
"Оном сан"-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: Тэрбээр "Хлорын давхар исэл Байгалийн циолит гэсэн хоёрхон зүйл гол орц нь болдог байна. Хлорын давхар ислийг ширээний тавцан,тавиур зэргийг ариутгалын бодисоор хэрэглэдэг. Харин хлорын давхар исэл хий байдлаараа хүний амьсгалын эрхтэн лүү орвол маш хүчтэй исэлдүүлэгч учраас хүнд хортой. Юун карт болгоод зүүх нь битгий хэл эрүүл мэндэд хортой. Airdoctor гэхэд бүх төрлийн вирус,бактери, мөөгөнцрийг устгаж таны ойр орчинд нэг метр радиус дотор аюулгүй бүрхүүл үүсгэн хамгаалдаг мэтээр их амархан зүйл ярьж байна. Коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг. Шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэнэ. Ийм байхад тэр картыг зүүгээд ямар ч хэрэг байхгүй. Үүнийг шинжлэх ухааны эхний А үсэг мэддэг хүн хэлнэ. Хэрвээ энэ карт ажилладаг байсан бол хүн төрөлхтөн хэдэн мянгаараа амь насаа алдаад суухгүй байсан. Эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул Японоос гаралтай гэж байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол Япончууд өөрсдөө хэрэглээд,онц байдал зарлах дээрээ тулахгүй байх байсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Суурь мэдлэггүй, замбараагүй нийгмээс олж авсан буруу иөлөвшил нь хүмүүсийг арчаагүй байдалд оруулж хоосон зүйлд итгүүлдэг. Хоосрн карт, хоосон амлалттай зоммунист Хүрэлсүх 2 т итгэж байгаа нь үхэр монголчуудын үндсэн араншин мөн болой.
Одон медаль ихээр тарааж, авсан нэгэндээ баяр хүргэж байна гэж, тэврэлдэж, үнсэлцсэнээс л өвчний вирусын тархалт гол нь шалтгаалж байна шүү дээ.
Академич, түүний хүү эмч Наранбаатар 2 албан ёсоор тайлбар өгөхийг шаардаж байна. Бид хэнд итгэх вэ
Ямар аймаар юм бэ...бид одоо болтол мэдээгүй юу ??????\n