24 ЦАГТ: Улаанбаатарт 1498, орон нутагт 683 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.06.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10400 хүнд коронавирусний халдварын шинжилгээ хийжээ. Үүнээс 2188 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 76084 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн 2188 тохиолдлын 2181 нь дотоодод халдвар авсан бол үлдсэн долоон тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Харин Улаанбаатар хотод 1498, орон нутагт 683 тохиолдол бүртгэгджээ. 

Харин өнгөрсөн хоногт 496 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар халдвар авч, эдгэрсэн хүний тоо 56947 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авч, эмчлэгдэж байсан 10 хүн нас барлаа. Ингэснээр халдвараар нас барсан иргэдийн тоо 361 болж байна. 

Top