Х.Баттулга ХААЧИХ ВЭ!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн тодорсон тул тав дахь төрийн тэргүүний бүрэн эрх цаг, минутаар хэмжигдэж байна.

МАН-аас найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг ирэх долоо хоногийн баасан /2021.06.25/ гарагт тангараг өргөхөд өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болно.

Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болоход Х.Баттулга хаачих вэ. Тэр улс төрийн ямар нүүдэл хийх вэ гэдэг асуулт, таамаг олон нийтийн сүлжээнд ид өрнөж байна.

Нэг хэсэг нь түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэж таамаглаж байгаа бол нөгөө хэсэг нь хууль, хяналтын байгууллагын үүдийг сахина гэж ч ярьж, бичиж эхэлжээ.

Уг нь, Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан нь илт. Түүнийгээ ч илэрхийлсэн байдаг. Гэхдээ нэр дэвшээгүйдээ харамсдаггүй, нэр дэвшүүлээгүй эрх баригчдад ч гомдож явдаггүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тэр нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэж оролдсон. Дараа нь Улсын Дээд шүүхэд ч хандсан байдаг. Харин өөрийнх нь гарын үсэг зурж, соёрхсон шинэ Үндсэн хууль түүний Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхийг нь хязгаарлаж, хөлийг нь тушсан гэхэд болно.

Одоо Х.Баттулгын "нүүдэл" парламентад дахин орж ирэх байхыг үгүйсгэхгүй. Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр замаа засч, намаа тойглож эхэлсэн гэх мэдээ ч бий. Харин дотроо хагаралдаж, эв түнжингүй яваа намаа хэрхэх нь Х.Баттулгаас өөрөөс нь, түүний хүч нөлөөнөөс шалтгаална.

Хэрэв нөхөн сонгуульд нэр дэвшиж чадахгүй, парламентад орж ирээгүй тохиолдолд өмнөх төрийн тэргүүн нарын жишгээр хууль, хяналтын байгууллагын үүдийг сахиж болзошгүй. Тэгээд ч түүнийг шалгуулах хүсэлтэй олон хүн эрх баригч төдийгүй өөрийнх нь намд ч байдаг нь нууц биш.

Учир нь, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа олон дайсантай болсон, эсрэгээрээ олон ч дайснаа "унагасан" байдаг.  Ямартай ч Х.Баттулга улс төрөөс яваагүй цагт улс төрийн дараагийн нүүдлээ хийж л таарна. 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.20) 2025 оны 03 сарын 13

Ardchilald eelgui...AN d durgui...MAN d eeltei...ard tumendee hairgui...zugeer l neg shunaliin huudii bailaaa gej....

1  |  0
Иргэн (66.181.161.61) 2025 оны 03 сарын 13

Төвд угсаатай гээд байгаагүй билүү

1  |  0
Иргэн(66.181.161.61) 2025 оны 03 сарын 13

461.д очих байх оо

1  |  0
Зочин(103.26.195.134) 2025 оны 03 сарын 13

Уг нь шорон л хулээж байх учиртай юм, тэгэхдээ Хуктэй тохироо хийчихсэн, УИХ-д орж ирнэ гэж яригдаад байгаа, хэрэв тэгвэл Хукд еерт нь л муу болно

1  |  0
Зочин(103.26.195.17) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын 280 сая долларыг залигчихаад тэрнийгээ цагаатгах гэж ард түмний хөрөнгөөр хэдэн бор цэргийн махыг бараж ясыг цайлгаж байж өөрийн хүслийг гүйцэлдүүлсэн новшийн өгөр луйварчин чамд Монгол оронд амьд явах эрх байхгүй

1  |  0
ББ(37.47.205.159) 2025 оны 03 сарын 13

Ухэж далд орохтун

1  |  1
Бат(192.82.71.29) 2025 оны 03 сарын 13

доржоо чи Женкког хамгийн гэв үү. Инээд хүрэв.Хөмгийн муухай еөк байлаа.

1  |  1
Baya(202.21.108.27) 2025 оны 03 сарын 13

Tomor zam tavih nereer Mongo zuvchuulj CIngafurt ugaaj Horongoo Arvijuulcan geed baidani unen shuu . Manai tord snhurgalcan ene novshnuud dotor oligtoi hun daanch alga daa . Caihan eh oron mini ingeed Hedhen tenegiin togloom bolood muugaa uzeh um bish baigaadaa . MONGOL tumnii zaya tushih baiaadaa.

1  |  1
Дорж(103.26.193.116) 2025 оны 03 сарын 13

Хамгийн сайн шударга зөв Еөк байлаа тиймээс авилгачид талаас дайсан ихтэй ард түмэн дэмжээстэйл хүчээр буулгах их дайнд өртлөө

2  |  2
Зочин(202.21.108.254) 2025 оны 03 сарын 13

ШОРОНДОО ЯВАХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.

2  |  0
Эрдэнэ(66.181.180.186) 2025 оны 03 сарын 13

тэр одонтой пиздатайгаа шорондоо үхээрэй

2  |  0
зОЧИН(192.82.83.32) 2025 оны 03 сарын 13

ГҮЙЛГЭЭ УХААНТАЙ ЭЛДЭВ МАЯАГ ГАРАДАГҮЙ ЖИНХЭН МОНГОЛ ЭР ХҮН ӨӨРИЙН ЭХЭЛҮҮЛСЭН ТӨМӨР ЗАМАА ЯАВУУЛЖ ЧАДСАН НЬ АЛСЫН ХАРААТАЙ , МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕД ДУРСАНА. ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛЫГ ОЛОН ХҮН ӨРТӨӨ НААХЫГ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ ИНЭЭДЭМТЭЙ ,ГАДААД ХАРИЛЦААНД ШИНЭ ДЭВШИЛ ГАРГАЖ ЧАДСАН ҮҮНЭЭС ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛЭГЧ НАР СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ?

2  |  7
Зочин(83.25.146.90) 2025 оны 03 сарын 13

Shorond yavuulah shaardlagatai deer ni ovchin taraasan zuil angiig nemeh heregtei ikh buzar hun jumaa

6  |  1
Зочин(202.70.40.107) 2025 оны 03 сарын 13

Ямар хүн гэж нэг төмөр замыг улсын мөнгөөр 2 удаа барьдаг юм энийг шалгаж өгнө үү.

7  |  2
Зочин(203.91.115.49) 2025 оны 03 сарын 13

Уг зүй нь бол тэр шоронд л орох ёстой юмсан. Гэвч авилгажсан Монголын төр тэгэж азаа туршихгүй нь шиг байна. Баттулга шоронд орвол улаан хөхгүй бүгд шорон руу дагаад хөвчих учраас түүнийг яаж ийгээд хаацайлж үлдэх тохироо хийгдчихсэн.

4  |  1
Амжилт хүсье(192.82.75.243) 2025 оны 03 сарын 13

Элдэв шоугүй, бэлэн цэцэн үггүй элдэв маяггүй харин ч САЙН ЕРӨНХИЙЛӨГЧ байлаа. Олон сайн жишиг тогтоосон. Шүүгч нарт арга хэмээ авсан. Гэмгүйг нь буцааж томилсон. Авилагчдыг захаас нь шоронд явуулж хариуцлага тооцсон. Бүтээлч Ерөнхийлөгч байлаа. Төмөр замыг гүйцээсэн.

5  |  7
АМЖИЛТ(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН АРД ТУМНИЙ БОЛОН МОНГОЛ УГСААТНЫ ХАЙРТАЙ ЕРЕНХИЙЛЕГЧ

6  |  7
Jk(69.141.158.235) 2025 оны 03 сарын 13

I will be back

2  |  4
Иргэн(192.82.74.10) 2025 оны 03 сарын 13

Төмөр зам барих нэрээр Бондын 280 сая доллар буюу 800 шахам тэрбум төгрөгийг хэдэн хулгайч баахан шороо овоолж хаячихаад идчихсэн байсан. Тэр мөнгийг л олж улсад тушаачихвал сайнсан.

6  |  2
зочин(192.82.90.176) 2025 оны 03 сарын 13

төмөр замын мөнгийг нөхөн төлүүл

7  |  2
Close menu