ЭМЯ: Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах ажил өнөөдрөөс эхэлж байна

2021 оны 06 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.14, 11:00 цаг)


Б.Ууганбаяр "Өнөөдрөөс эхлээд нэн тэргүүнд жирэмсэн эмэгтэйчүүдийг ковид-19 халдварын эсрэг вакцинд хамруулах үйл ажиллагаа эхэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд маань хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Хэрвээ та вакцинд хамрагдах хүсэлтэй байгаа бол ЭМЯ-ны moh.gov.mn гэсэн сайт руу ороод / https://vis.health.gov.mn/survey/help / жирэмсний вакцинжуулалтын цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.

Улсын хэмжээнд 40 мянга орчим жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн судалгаа байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний 14-36 хоногтойд вакцинын 1 болон 2 дугаар тун тариулах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улс албан ёсоор хүүхдийн вакцинжуулалтыг эхлээгүй байгаа. Гэхдээ эцэг, эхчүүдийн зүгээс хүсвэл 16-17 насны хүүхдүүдээ вакцинжд хамруулах боломж нээлттэй. Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд файзер вакциныг хийлгэх боломжтой" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top