Баянгол дүүргийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад МАН-д элссэн Э.Магнайбаяртай ярилцлаа. Тэрбээр МАХН, МАН бол нэг угшилтай нам учраас хоёр нам нэгдэхийг би урьдаас мэдэж байсан гэх тайлбарыг өгсөн юм. Мөн намын гишүүнчлэлээ сольсны төлөө МАН-аас мөнгө төгрөг, байр аваагүй. Харин Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн захирал болсон гэдгээ нуулгүй хэллээ.
-Өндөг шидүүлсэн үеэс хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд БГД-ийн ИТХ ямар ажил амжуулсан бэ?
-Зиндаа.мн сайтад өндөг шидүүлсэн өдрөө ярилцлага өгсөн юм байна шүү дээ. Ингээд долоон сарын дараа уулзаж байна. Бид маш хүнд үед дүүргээ удирдаад явж байна. Гэсэн ч нэлээд ажил эхлүүлсэн. Өвөл КОВИД-19 гарч байхад бүх нийтээр нь хөл хорих эсвэл дүүргийг тэр чигээр нь хаадаг байсан бол манай дүүрэг хэсэгчилсэн хөл хорио тогтоох жишиг эхлүүлсэн. Энэ нь одоо болтол бусад дүүрэгт жишиг болоод явж байгаа. БГД сүүлийн 10 жил бүтээн байгуулалтын тухайд хоцрогдоод байсан. Ингээд одооноос зам, бүтээн байгуулалтад анхаарч эхэлж байна. Тухайлбал бид дүүрэгтээ 22 км зам тавихаар 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Ингэхдээ Гэмтлийн урд хэсгийн зам, И-Мартаас хойш чиглэлд зам тавина. Мөн орон сууцны дулаан алдагдалтыг багасгах чиглэлээр 10 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.
-Таны сонгогдсон хорооны хувьд ямар бүтээн байгуулалтыг эхлүүлэв?
-Миний сонгогдсон хороо бол 100 хувь гэр хороолол байдаг. Сургууль, цэцэрлэггүй хороо учраас энэ асуудлыг шийдэж өгсөн. Ирэх жил манай хорооны хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болно. Дээр нь миний болон манай хорооны иргэдийн мөрөөдөөд байгаа нэг зүйл бол дэд бүтэц юм. Манай хороо хоттой хамгийн ойрхон хороо мөртлөө дэд бүтэц байхгүй. Иймд хороондоо дэд станцтай болоод дээд хэсгийн айл өрхүүдийг халуун дулаан, устай нь холбох. Доод хэсгийг 11 дүгээр хорооноос татах зэрэг нэлээд том төлөвлөлт хийхээр санал хүсэлтээ өгөөд байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдлээ. Үүнээс ч өмнө та МАН-ын гишүүн болоход иргэд эсэргүүцэж, тань руу өндөг шидэж байсан. Гэтэл одоо хоёр нам нэгдэж байгаад олон хүмүүс ам сайтай байх юм?
-Би хоёр нам нэгдэхийн төлөө өөрийнхөө чадлаар явсан. Манай ахмад үеийнхэн “энэ их нам Монгол Улсад хэрэггүй. Монгол Улс гэж нэг л улс байхад хамтраад явж болдоггүй юм уу” гэдэг. Би хувь хүнийхээ үүднээс хоёр нам нэгдээсэй гэдэг утгатай захиаг удаа дараа бичиж байсан. Одоо эвлээд, нэгдээд, хамтраад явж байгаад би баяртай байгаа.
-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын зүгээс танд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн үү?
-Дарамт шахалт одоо болтол тасраагүй. Би АТГ, цагдаа, шүүхээр явж л байгаа. Намын гишүүнчлэлээ сольсон нь миний сонголт байсан учраас би одоо юу хэлхэв дээ. Өндөг шидүүлсний хүчээр манай хороо зам харгуй, дэд бүтэц, сургууль цэцэрлэгтэй болж байгаа.
-Та намын гишүүнчлэлээ солихдоо МАН-аас мөнгө авсан уу?
-Хороондоо тулгамдаад байгаа асуудлыг шийдэх гарц нь МАН-д орж байж бүтнэ гэж бодсон. Томоохон бүтээн байгуулалтын эхлэл тавигдаад явж байгаад баяртай байгаа.
Намайг харлуулахын тулд нэлээд том зохион байгуулалттай ажиллагаа явагдсан юм билээ. Өндөг авч өгөөд, жагсаал цуглааны цалин мөнгийг нь ч өгсөн байдаг. Хоёр нам нэгдэнэ гэдгийг би гадарлаж байсан учраас МАН-ын гишүүн болсон.
-Та тодорхой хариулт өгөхгүй байгаа тул дахин асууя. МАН-аас албан тушаал, мөнгө байр авсан уу?
-Сошиалаар намайг байр авсан, хэдэн зуун сая төгрөг МАН-аас авсан гэж ярьсан. Би чинь залуу хүн шүү дээ. Гишүүнчлэлээр наймаа хийгээд явна гэж байхгүй. Харин улстөрийн дэмжлэг авсан. БГД-ийн хүүхдийн зусланг хариуцан ажиллаж байгаа. 2014 онд баригдсан хүүхдийн зуслан маань өнгөрсөн долоон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй юм билээ. Энэ жил шаардлагатай урсгал завсар хийгээд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 20 )
Коммунист угшилтай хүмүүс лав чөлөөт ертөнцөд хол явахгүй. сая Америкт Хүүкийг тоохгүй байгааг харав уу? ер нь Монголын Ардчиллын 30 жилд ихэнхи хугацаанд коммунизмын угшилтай лаларууд хулгайчид халамжийн угж тарааж явсаар монголыг дампууруулсан одоо ковидоор далимдуулж хэрхэн цуслаж идэж ууж улс орныг дэлхийн шившиг болголоо . сонгуулийг хэрхэн хакердаж олонх болсон шившигт луйврыг нь дэлхий даяар мэдэж авлаа . НҮБ ын сонорт Монголын хулгайч луйварчдын факт хүрлээ .Лаларуудын засаглах хугацаа дуусч байна .Ард түмэн уурсаж босоход бэлэн боллоо.
Мундаг залуу шүү амжилт хүсье.
Энэ залуугаар одоо бахархаж байгаа. Хоёр намаа нийлүүлж авлаа. Эхлэлийг нь тавьсан. Тэгээгүй бол хэцүү бх байлаа
MEDLEG BOLOVSROLTOI HELJ YRIJ BGAA NI IREEDUID SAIN ULS TORCH BAIHAAR HUN BN .AJLIIN AMJIL HUSEY
Өөрөө төлөгч, үзмэрч хүн үү?
Хүний өмнөөс ичих юман хэцүү юм бэ. Ичих булчирхайгүй ийм хүмүүс л улс төрд явах юм даа \n
Их зөнч минь ойрд юу болох нь вэ хэлж өгөөч.
Мангар бацаан арчаагүй гөлөг. Хэн ч биш шүү чи
ugaasaa naad huuhdiin zuslangaa zasmar aydaad dundaas ni bair sav mashin teregee saijruul gej bgaashd. yu bolloo gj mongo shuud toolood ogdog yum be
Humuus min ta nar huniig medehgui bj ymar muuhaigaar heldeg ym be...NAM huniig iim muuhai ug hellegtei bolgodog ym bh daa
Сайн залуу байна лээ...манай хамаатны ядарсан айлд гэр өгсөн байна лээ...Их энгийн зөөлөн сэтгэлтэй хүн санагдсан.Ажил амьдралд нь амжилт хүсье
БӨӨС
ХӨВСГӨЛӨӨС ИХ ХУРАЛД ҮЗЭЭД ХЭДХЭН ХҮНЭЭР ЯЛАГДСАН ДАА...2024 ОНД НУТГААСАА ЗААВАЛ НЭР ДЭВШЭЭРЭЙ.\nНУТАГ ОРОНДОО ЭЛЭГТЭЙ МУНДАГ ЗАЛУУ
iiiiiiish huurhii iim mundag zaluu ARDCHILSAN NAMIINHAN AD UZEED BSAN YM BN SH DEE
ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООРОЙ...АМЖИЛТ ХҮСЬЕ.
Magnai mundag baisaan ...iim l zutgeltei humuus Mongold heregtei
Ардчилсан намын хийгээгүйг хийж яваа залуу шилдэг улс төрч...\nХүүхдийн зусланг хэлсэн сарын дотор ашиглалтанд оруулаад Монголын хүүхэд бүрийг амруулж болох хугацаанд зөвхөн л ...жил бүр төсөв суулгаж мөнгө идэх зорилгоор халхавч хийж ашиглаж ирсэн байгаа юм .\nЭнэ Хөвсгөлийн Рашаантын хүү...аав ээж нь энгийн л нэг малчны хүүхэд дээ...\nСайн үйлс нь дэлгэр улс эх орондоо их зүйл хийж бүтээгээсэй
Жинхэнэ супер ориг цүнх баригч чинь энэ шүү дээ
Урвагч новш
Их том юм мэдэж байжээ