Орон нутагт хоногт 613 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар 10.763 хүрлээ

2021 оны 06 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.14, 11:00 цаг)


Өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2263 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 78344 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 8 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 369 боллоо.

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийг насны бүлгээр задалбал:

0-17 нас - 26.3%

18-59 нас - 66%

60-аас дээш нас - 7.8%

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1650 (66810)
  • Орон нутаг - 613 (10.763) Орон нутагт бүргэгдсэн тохиолдлын хамгийн олон нь Орхон аймагт бүргэгдсэн бол Дундговь, Дорноговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+91, (Нийт-1048)
  • Эрдэнэт+106 (Нийт-1274)
  • Баян-Өлгийн +6, (Нийт-61)
  • Увс+23, (Нийт-238)
  • Ховд+72, (Нийт-354)
  • Хөвсгөл+17, (Нийт-313)
  • Завхан+15, (Нийт-539)
  • Булган+7, (Нийт-366)
  • Архангай+28, (Нийт-650)
  • Баянхонгор+63, (Нийт-632)
  • Говь-Алтай+97, (Нийт-773)
  • Өвөрхангай+45, (Нийт-643)
  • Сэлэнгэ+24, (Нийт-649)
  • Төв+34 (Нийт-1830)
  • Хэнтий+13, (Нийт-350)
  • Говьсүмбэр+8, (Нийт-123)
  • Дундговь+0, (Нийт-229)
  • Дорнод+32 (Нийт-151)
  • Сүхбаатар+22, (Нийт-466)
  • Дорноговь+0, (Нийт-74)

Сүүлийн 24 цагт 523 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57.025 боллоо. Эмнэлэгт өнөөдрийн байдлаар 9323 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,

  • Хөнгөн - 5839 (62.6%)
  • Хүндэвтэр - 2562 (27.5%)
  • Хүнд - 766 (8.2%)
  • Маш хүнд - 156 (1.7%)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top