Хоногт 2859 хүн вакцинд хамрагдаж, дархлаажуулалт эрс буурлаа

2021 оны 06 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.14) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.13, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг тавин, 2021 оны хоёрдугаар сарын 23-аас хойш дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынхаа олонхыг дархлаажуулад байна. Гэхдээ дархлаажуулалтынхаа 2-р тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай буюу 1-р тунгаа аваад 21-ээс дээш хоносон 200 мянга гаруй хүн байна.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын нэгдүгээр тундаа хамрагдаагүй 200 мянган орчим иргэн, мөн хоёрдугаар тунгийн хугацаа нь болчихсон 200 мянган иргэн байгаа. Гэвч сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 2859 хүн дархлаажуулалтад хамрагдаж, дархлаажуулалт эрс буурсан үзүүлэлттэй байна. Үүний 1570 хүн нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1289 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр нь авч үзвэл,

Улсын хэмжээнд
 

  • 1-р тунд - 1.892.396 хүн
  • 2-р тунд - 1.645.893 хүн

Улаанбаатар хотод
 

  • 1-р тунд - 961.437 хүн
  • 2-р тунд - 837.180 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
 

  • 1-р тунд - 930.959 хүн
  • 2-р тунд - 808.713 хүн

 

Top