Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.15/ суурин 35, явуулын 8 цэгт 65 багийн 361 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулна.
ЭМЯ-ны өчигдрийн 11 цагийн мэдээллээр Улсын хэмжээнд 1.645.893 хүнийг хоёрдугаар тунд хамруулаад байгаа юм. Харин өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР НЬ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )