Халдварын 2386 тохиолдол нэмэгдэж, халдвар 80.733 боллоо

2021 оны 06 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.15, 11:00 цаг)


 

Өнгөрсөн 24 цагт 11553 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2389 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 80.733 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 380 боллоо.

Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58.822 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1675 (68.475)
  • Орон нутаг - 711 (17.474)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд өвчний шинж тэмдэг нь амьсгалын замын архаг дутмагшил, уушигны эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал байна.

  • 50-59 насны гурван өвчтөн эмнэлэгт 2-15 хүртэл хоног ээмчлүүлж байсан.
  • 60-69 насны дөрвөн өвчтөн эмнэлэгт 4-10 хүртэл хоног эмчлүүлж байсан.
  • 70-79 насны нэг өвчтөн эмнэлэгт 5 хоног эмчлүүлж байсан.
  • 80-аас дээш настай гурван өвчтөн 13-20 хоног эмнэлэгт эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлэгт нийт 9346 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин гэртээ хөнгөн хэлбэрийн оноштой 13162 ковидын эмчилгээг авч байна.

Үүнээс,

  • Хөнгөн - 5826 (62.3%)
  • Хүндэвтэр - 2542 (27.2%)
  • Хүнд - 794 (8.5%)
  • Маш хүнд - 184 (2%)

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-4 нас-118
  • 5-9 нас-201
  • 10-14 нас-198
  • 15-17 нас-101
  • 18-24 нас-218
  • 25-29 нас-248
  • 30-34 нас-306
  • 35-39 нас-241
  • 40-44 нас-174
  • 45-49 нас-156
  • 50-54 нас-116
  • 55-59 нас-108
  • 60-64 нас-66
  • 65-69 нас-50
  • 70-74 нас-29
  • 75-79 нас-32
  • 80-84 нас-13
  • 85+ нас-11

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top