Сүүлийн 24 цагт 618 хүүхэд шинээр халдвар авчээ

2021 оны 06 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.15, 11:00 цаг)


 

Өнгөрсөн 24 цагт 11553 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2389 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 80.733 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 380 боллоо. Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58.822 боллоо.

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насны 618 хүүхэд халдвар аваад байна.

Түүнчлэн 25-34 насны иргэдийн халдвар хамгийн өндөр байна. Тухайн насны маш олон хүн вакцинаа тариулаагүй гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.
 

  • 0-4 нас-118
  • 5-9 нас-201
  • 10-14 нас-198
  • 15-17 нас-101
  • 18-24 нас-218
  • 25-29 нас-248
  • 30-34 нас-306
  • 35-39 нас-241
  • 40-44 нас-174
  • 45-49 нас-156
  • 50-54 нас-116
  • 55-59 нас-108
  • 60-64 нас-66
  • 65-69 нас-50
  • 70-74 нас-29
  • 75-79 нас-32
  • 80-84 нас-13
  • 85+ нас-11

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1675 (68.475)
  • Орон нутаг - 711 (17.474)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top