Орон нутагт хоногт 711 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 06 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.15, 11:00 цаг)


 

Өнгөрсөн 24 цагт 11553 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2389 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 80.733 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 380 боллоо. Харин сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрснээс эмнэлгээс 575, гэрийн хяналтаас 222 хүн эдгэрч гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58.822 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар - 1675 (68.475)
  • Орон нутаг - 711 шинэ тохиолдол өнгөрсөн хоногт бүртгэгдэж, хөдөө орон нутгийн нийт халдварын тоо 17.474 болж байна.

Өнгөрсөн хоногт Өмнөговь, Өвөрхангай Баянхонгор, Эрдэнэт, Төв аймагт 60-аас дээш тохиолдол бүртгэгджээ.

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+32, (Нийт-1080)
  • Эрдэнэт+86 (Нийт-1360)
  • Баян-Өлгийн +9, (Нийт-70)
  • Увс+11, (Нийт-249)
  • Ховд+10, (Нийт-364)
  • Хөвсгөл+22, (Нийт-335)
  • Завхан+7, (Нийт-546)
  • Булган+17, (Нийт-383)
  • Архангай+59, (Нийт-709)
  • Баянхонгор+96, (Нийт-728)
  • Говь-Алтай+45, (Нийт-818)
  • Өвөрхангай+65, (Нийт-708)
  • Сэлэнгэ+22, (Нийт-671)
  • Төв+65 (Нийт-1895)
  • Хэнтий+55, (Нийт-405)
  • Говьсүмбэр+12, (Нийт-135)
  • Дундговь+60, (Нийт-289)
  • Дорнод+9 (Нийт-160)
  • Сүхбаатар+29, (Нийт-495)
  • Дорноговь+0, (Нийт-74)
Top