Эцэг, эхийн зөвшөөрөлгүй бол 16-17 насныханд вакцин хийх боломжгүй

2021 оны 06 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.15) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.14, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг тавин, 2021 оны хоёрдугаар сарын 23-аас хойш дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.657.793 хүн бүрэн тунгаа авсан. Үүнээс харвал цаана нь 400 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байна. Өнөөдрөөс 16-17 насны хүүхдүүдийг файзер вакцинд хамруулж эхэллээ. Тиймээс эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрвөл хүүхдээ дагуулж очоод дүүрэг тус бүрт ажиллаж байгаа файзер вакцины цэг дээр тариулах боломжтой. Эцэг, эхийн зөвшөөрөлгүй, хүүхэд ганцаараа очвол вакцин хийх боломжгүй.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 12.415 хүн дархлаажуулалтад хамрагдаж, дархлаажуулалт эрс буурсан үзүүлэлттэй байна.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр нь авч үзвэл,

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 1.894.995 хүн
  • 2-р тунд - 1.657.793 хүн

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 962.520 хүн
  • 2-р тунд - 841.552 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 932.475 хүн
  • 2-р тунд - 816.241 хүн

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.15/ суурин 35, явуулын 8 цэгт 65 багийн 361 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулна.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР НЬ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 
Top