ДАРХАН l Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хаалга, цонхыг лацдана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15


Дархан-Уул аймгаар дамжин өнгөрөх бүх тээврийн хэрэгслийн хаалга, цонхыг лацдаж, нэвтрүүлэх шийдвэрийг маргаашнаас /2021.06.16/ дахин хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Лац хөндөгдсөн байвал торгох аж.

Дархан-Уул аймагт дараах журмыг мөрдөж байна. 

 

  • Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.
     
  • Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана (Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн гэх мэт).
     
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-д дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх.
     
  • Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлана (Дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв гэх мэт).
     
  • Сүм, хийдүүд онлайнаар буюу хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
     
  • Ресторан, бар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
     
  • Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт, сувилалд явахгүй байх.
     
  • Зулзаган ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10 аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө аялж зугаалахгүй байх. 2021.06.16-ны өдрөөс хэрэгжүүлнэ. 
     
  • Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. (Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан, PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ)
     
  • Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top