Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр (2021.06.15) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа.
 

  1. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга О.Цогтгэрэлийн мэдээллийг сонсож, илэрхийлсэн санал дүгнэлтийг дэмжлээ.
     
  2. "Намын эв нэгдлийн төлөө гарын үсэг зурах аян" өрнүүлэх тухай зарим гишүүд, залуучуудын зүгээс гаргасан санаачилгыг зарчмын хувьд дэмжиж, дүрмийн хүрээнд хамтран ажиллахад нээлттэй байхаар тогтов. Мөн эв нэгдлийг хангах чиглэлээр уулзалт хэлцлүүдээ үргэлжлүүлэхийг намын дарга О.Цогтгэрэлд зөвлөв.
     
  3. Дотоод асуудалдаа цаг нөөцөө үрэлгүй улс орны хөгжилд анхаарлаа хандуулж сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, үүний тулд Монгол Улсын хөгжилд саад болж буй 76 асуудлыг оношлон тус бүрт нь шийдэл гаргаж ажиллах, уг үйл ажиллагаанд иргэд, гишүүд дэмжигчдийн оролцоог хангах саналыг дэмжив.
     
  4. Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлэлээр эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаа бүрэн дампуурч иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах чадамжгүй болох нь тодорхой боллоо. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас албан ёсны дүгнэлт гаргаж хариуцлага, хяналтыг сайжруулах, бодлогын хувилбар дэвшүүлэх Ажлын хэсгийг томилов.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.103) 2021 оны 06 сарын 16

Одоо Тулгат даргатай АН-ын Улс төрийн зөвлөл хурлаа хийнэ биз.

0  |  0
зочин(64.119.26.172) 2021 оны 06 сарын 15

Хахаха, көгжилтэй күмүүс шүү энэ АН-ынхан.

0  |  0
иргэн(192.82.89.212) 2021 оны 06 сарын 15

АН-ын дарга ЦОГТГЭРЭЛ гэнээ ха ха хэ хэ х хи

1  |  0
1234(64.119.29.63) 2021 оны 06 сарын 15

Солиороод эхэллээ, АН-ын дарга нь О.Цогтгэрэл юм уу, М,Тулгат юм уу. Ингэж урваж шарваж байгаад намаа бүрэн самарлаа даа хө.

1  |  0
Top