Өнгөрсөн хоногт Сэлэнгэ аймгийн зургаан суманд халдвар бүртгэгдлээ

2021 оны 06 сарын 15
ЭМЯ-ны 2021.06.15-ны өдрийн албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 22 тохиолдол нэмж бүртгэгдсэн.
 
Тодруулбал,
 
  • Алтанбулаг суманд 1,
  • Баянгол суманд 1,
  • Сүхбаатар суманд 3,
  •  Хүдэр суманд 15,
  • Орхонтуул суманд 1,
  • Ерөө суманд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
 
Баянгол, Ерөө, Орхонтуул, Сүхбаатар сумдын 5 тохиолдол зовиур өгч, шинжилгээгээр, Сүхбаатар сумын үлдсэн 1 тохиолдол Ковидын тасагт тусгаарлагдаж байсан иргэн байна. Эдгээр бүх тохиолдлууд ойрын хавьтлаас батлагдлаа. Алтанбулаг сумын 1 тохиолдол мөн ойрын хавьтал байна.
 
Хүдэр суманд батлагдсан тохиолдлууд аймгаас томилогдон ажилласан тандалтын шинжилгээний эхний байдлын үр дүнгээр батлагдлаа гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.
 
Хүн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд хатуу сахин мөрдөнө үү.
 
Гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй, бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байна уу.
 
Голомттой бүс нутгаас ирсэн хүн бүр дэглэмээ ягштал сахин мөрдөнө үү. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top