Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.15/ боллоо.
Түр хорооны гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллийг сонсов.
Энэ үеэр коронавирусний халдварын эерэг биет илрүүлэх PCR шинжилгээг төлбөртэй болгох эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Коронавирусний халдвар авсан болон ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээг төлбөртэй авахгүй. Харин чартер нислэгээр нисэх болон хөдөө орон нутаг руу зорчих зэрэг сайн дураар шинжилгээ өгөх иргэдийн шинжилгээг л төлбөртэй болгох санал гаргасан. Түүнээс эцсийн байдлаар тогтоогоогүй" гэсэн тайлбар өглөө.
Иргэдийн зүгээс PCR шинжилгээ хийлгэхэд төлбөртэй болох нь гэсэн ойлголтыг олон нийтийн сүлжээнээс аваад байсан. Тэгвэл эл эргэлзээг ХӨСҮТ-ийн захирал тайлж, дээрх мэдээллийг хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )