Архангай аймгийн ковид-19 халдварын өнөөдрийн /2021.06.16/ мэдээллээр сүүлийн 24 цагт 675 шинжилгээ хийсэн байна. Үүнээс шинээр 40 тохиолдол батлагджээ.
Үүнд: Ихтамир – 6, Эрдэнэбулган – 24, Батцэнгэл – 2, Чулуут – 4, Төвшрүүлэх – 2, Хашаат – 1, Цэнхэр – 1 тохиолдол байна.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 749 боллоо.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
Эрдэнэбулган – 347 тохиолдол
Хайрхан – 55 тохиолдол
Эрдэнэмандал – 60 тохиолдол
Чулуут – 34 тохиолдол
Ихтамир – 70 тохиолдол
Цэнхэр – 22 тохиолдол
Хотонт – 17 тохиолдол
Тариат – 1 тохиолдол
Өлзийт – 42 тохиолдол
Жаргалант – 9 тохиолдол
Өгийнуур – 16 тохиолдол
Хашаат – 44 тохиолдол
Өндөр-Улаан – 6 тохиолдол
Төвшрүүлэх – 19 тохиолдол
Хангай – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 292 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/ Эмнэлгээс гарсан - 430 иргэн байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 134, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 2, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 34, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 17, Хашаат сумын эрүүл мэндийн төв – 42, Хотонт сумын эрүүл мэндийн төв – 12, Чулуут сумын эрүүл мэндийн төвд – 17, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд – 18, Өндөр - Улаан сумын эрүүл мэндийн төвд – 5, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд – 7 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтлын хүний тоо: 5324 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад байгаа – 1256 иргэн байна. Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49992, II тунд – 44264 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 18 обьектын 1252 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )