Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.16, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна.
Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насны 561 хүүхэд халдвар авчээ. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэрээсээ халдвар авсан байна. Үүнээс харахад нийгмийн идэвхтэй насныхан гадуур явж, халдвар аваад гэртээ тараах эрсдэл өндөр байна. Харин хамгийн өндөр халдвар авсан нь 30-34 насныхан байна. Эдгээрийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байгааг ЭМЯ-аас анхаарууллаа.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд өвчний шинж тэмдэг нь амьсгалын замын архаг дутмагшил, уушигны эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдалтай байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 9643 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүмүүсийн дотор шагнал авч, шагналын найр хийж, халдварт өртсөн олон хүн байна. Тиймээс иргэд та бүхний олон хүн цуглуулахгүй байх, ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ зохиохгүй байхыг дахин дахин хүсье гэлээ.
Үүнээс,
ШУУД ДАМЖУУЛАЛТ