ЭМЯ: Шагналын найр хийгээд халдвар авсан хүн олон байна

2021 оны 06 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.16, 11:00 цаг)


Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 9643 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүмүүсийн дотор шагнал авч, шагналын найр хийж, халдварт өртсөн олон хүн байна. Тиймээс иргэд та бүхний олон хүн цуглуулахгүй байх, ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ зохиохгүй байхыг дахин дахин хүсье гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Мөн өнөөдрийн байдлаар 425 жирэмсэн эх ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа бол 1804 хүүхэд эмчлүүлж байна.

Үүнээс,
 

  • Хөнгөн - 5966 (61.9%)
  • Хүндэвтэр - 2640 (27.4%)
  • Хүнд - 858 (8.9%)
  • Маш хүнд - 179 (1.9%)

Өнгөрсөн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.

Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар - 1750 (70.235)
  • Эмнэлгээс шалтгаалах - 1 (181)
  • Орон нутаг - 644 (12.118)

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насны 561 хүүхэд халдвар авчээ. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэрээсээ халдвар авсан байна. Үүнээс харахад нийгмийн идэвхтэй насныхан гадуур явж халдвар аваад гэртээ тарааж байгаа эрсдэл байна. Харин хамгийн өндөр халдвар авсан нь 30-34 насныхан байна. Эдгээрийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй иргэд байгааг ЭМЯ-аас анхаарууллаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top