ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Улсын онцгой комисс (УОК)-ын мэдээлэлд оролцож, зарим асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Ямар ч вакцин хийлгэсэн иргэд 100 хувь дархлаа тогтоно, халдвар авахгүй, нас барах эрсдэлээс хамгаалагдлаа гэж ойлгоод байгаа. Вакцины үр нөлөө муу байвал гурав дахь тунг хийх ёстой юм биш үү гэсэн судалгаа хийж байна. Вакцин зургаан сар, жилийн хугацаанд, насан туршид дархлаа тогтох эсэх нь тодорхойгүй байна" гэлээ.
"Синофарм"-ын вакциныг хийлгэсэн улс орнуудад ижил түвшинд нас баралт харьцангуй бага байгаа аж. Энэхүү вакцины талаар олон улсад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд ховор байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлээд "Зарим улс орнуудад нэмэлт гуравдугаар тун хийвэл ямар вэ гэсэн судалгаа хийж байгаа" гэв.
Ковидын ойрын хавьтлын болон сайн дурын шинжилгээг улсаас үнэ төлбөргүй хийж байгаа аж. Харин хувийн лабораториудын үнэ төлбөрийг улс тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдээллээ. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эм, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлж байгаа гэнэ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )