Өнгөрсөн хоногт 37-95 насны 11 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.17, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагийн хугацаанд ковидын улмаас 37-95 насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 400 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийтдээ 10248 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15879 хүн өрхийн эмч болон дүүргүүд дээр явж байгаа бүлгүүдийн хяналтад байна.

Хэвэн эмчлүүлж байгаа хүмүүсээс
 

  • Хөнгөн - 6338 (61.9%)
  • Хүндэвтэр - 2830 (27.6%)
  • Хүнд - 891 (8.7%)
  • Маш хүнд - 189 (1.8%)

Өнгөрсөн хоногт эмнэлгээс 512 хүн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч хэвийн амьдралдаа орсон байна. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 59220 боллоо.

Сүүлийн 24 цагт 11.540 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2642 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 88577 болж байна.

Үүнээс
 

  • Дотоодын халдвар 2641
  • Улаанбаатарт-1733 (71968)
  • Эрүүл мэндийн ажилтан-1 байна.
  • Орон нутагт-908 (13.026)

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top