Берлинд буутай этгээд хүмүүсийг шархдуулаад зугтжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Берлинд өнгөрсөн шөнө буутай этгээд гал нээж, хамгийн багадаа гурван хүнийг хүнд шархдуулаад зугтжээ.

Bild сонинд мэдээлснээр шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд буун дуу гарсан дүүрэгт хөдөлгөөнийг хааж, шалгалт явуулж байгаа аж.

Гэмт хэрэгтнийг олоогүй байгаа гэнэ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Аризона мужид буутай этгээд гал нээж, нэг хүний аминд хүрч, 12 хүнийг шархдуулсан юм. Гал нээсэн этгээдийг баривчилсан бөгөөд түүнийг ганцаараа байсныг тогтоожээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 21

Хэ буудагчид сөнөтүгэй.

0  |  0
Top