Өнөөдрийн байдлаар 1.709.223 хүн вакцины бүрэн тунд хамрагдлаа

2021 оны 06 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.22) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.21, 19:00 цагийн байдлаар)

 

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10.438 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс нийслэлд 3911, орон нутат 6527 хүн вакцинд хамрагдлаа. Иргэд та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдаж, нийгмийн харилцаанд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж орохыг хүсэж байна.

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 1.918.397 хүн
  • 2-р тунд - 1.709.223 хүн

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 973.250 хүн
  • 2-р тунд - 858.459 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 945.147 хүн
  • 2-р тунд - 844.764 хүн
Top