Өдгөөгөөс таван жилийн өмнө УИХ-ын сонгуульд бүдэрсэн Х.Баттулга АН-ыг “сэхээ”-нд оруулснаар өнөөдрийг хүртэл “эмчилж” хөл дээр нь босгоогүй. Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд “эмчлэх” тухай бодоогүй гэхээр тусгай төлөвлөгөө, тодорхой шалтгаан байж таарна. Харин тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн орчин байгаагүй учраас нэгхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусгавар болно. Ингэхээр АН-ыг “сэхээ”-нээс гаргах, улмаар хөл дээр нь босгох ажиллагаа эхэлнэ гэдгийг ойрын эх сурвалжууд хэллээ.
Түүнийг нөхөн сонгууль ч угтаж айсуй. Өнөөдрийн байдлаар өөрсдийгөө “партизан” хэмээн сүрхий нэрлэсэн нөхдүүд “Намаа аварна” гэж байгаа бол хэсэг залуус АН-ыг эргүүлэн нэгтгэх хөдөлгөөн өрнүүлж байгаагаа зарлалаа.
Хэнд ч хүртээлгүй зүйл гэдгийг шуудхан хэлье.
Үнэн хэрэгтээ тэд хоёр гурван талд гарчихаад үзээд байгаа болохоос бус Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн хоёр хүний үйлдэл дор АН хоёр хуваагдан үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн АН-ын дарга З.Энхболд С.Эрдэнэд тамга шилжүүлсэн цагаас хойш Х.Баттулга АН-ыг “сэхээ”-нд оруулах замаар гартаа хийхийг төлөвлөсөн нь илт. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялалт байгуулсан нь эрх мэдлийн хүрээнд бүр ч амар болсон байх. С.Эрдэнэ ч 2020 оны сонгуульд навс ялагдав. Уг нь С.Эрдэнэ АН-ын дарга болсон даруйд “Алтангадас”-ын хүчийг өөртөө нэгтгэх замаар дэд даргаар Н.Алтанхуягийг урьсан ч тэр зөвшөөрөөгүй.
Харин Н.Алтанхуяг АН-ыг бүр “сэхээ”-нд оруулж, хэтдээ амар хялбар аргаар гартаа оруулах гэсэн Ерөнхийлөгчийнхөө санааг гадарласан учраас “зөвлөх” нэрээр Тамгын газар шургаад авав. Ийн нүүдэл хийсэн ч байдал өөрөөр эргэхээр нь “Намаа цэвэрлэнэ” хэмээн зөвлөхийн ажлаа өгсөн. Үүнээс хойш АН-ын хувь заяа улам бүр бүрхэг болж, нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх улс төрийн ээдрээтэй байдалд орсон. Нэгэнт төвөгтэй болсон учраас Н.Алтанхуяг аль ч талд нүүдэл хийх боломжгүй болж, бие даан нэр дэвшсэн хэрэг. Одоо бол УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэй, хэн рүү ч хамаагүй боргосон хэнд ч хэрэггүй өвгөн сууж байна. Тэгэхээр маргаашийн тоглоомд Н.Алтанхуяг гэх нөхөр огт байхгүй. Тэр л өөрийгөө хүчирхэг том фракцийн эзэн гэж бодоод байгаа болохоос бус “Алтангадас”-ыг нэгэнт “оршуулчихсан”, намтар л үлдсэн гэдгийг хаа хаанаа мэдэлгүй яахав. Өөрөө хүртэл амь зулбан зугтаасан хүний ар талд ямар фракц оршин тогтнох юм бэ. Дайны талбарт цэргээ орхиод зугтаасан жанжинг үхэл, цааз л угтдаг биз дээ. Өчигдөр, өнөөдрийн АН-ын дотоод зодооныг Х.Баттулга бараг төлөвлөөд зурчихсан байх. Энэ мэт АН доторх зодоон ард түмний нүдэн дээр хангалттай өрнөсөн учраас үүнийг хойш тавьж, маргааш юу болох гээд байгааг таамаглах бус “төлөвлөх” гээд үзье.
Х.Баттулга “сэхээ”-нд оруулсан АН-аа өөрөө “сэхээ”-нээс аврах нь ойлгомжтой. Өөрөөр ямар ч зураг, төлөвлөгөө байхгүй. Байлаа ч өнөө маргаашаа аргацаасан хоосон улстөржилт л байна.
АН-ыг тарааж нурааж, МАН-д худалдагдсан нэрээр алдаршиж яваа С.Эрдэнийн хувьд улс төрийн карьертаа цэг хатгасан гэхэд болно. Өөрөө л “Би нэг сонгуульд ялагдсанаар улс төрийн карьераа дуусгах хүн биш” гэж байгаа болохоос бус хаана багтаж шингэх гээд байгаа нь дэндүү бүрхэг. Тэгэхээр угтан ирж буй тоглоомноос гарна гэсэн үг. Тэр АН дотор дайсан ч олонтой болсон, дээрэлхэгчид ч олонтой болсон. Өнгөрөгч хэдэн жилийн хугацаанд намаасаа “ШИНЭН” гэх нам ч төрүүллээ, өөр бусад нам фракц ч төрүүллээ, улмаар 2020 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээн, эцэст нь намаа тодорхой тамга тэмдэг ч үгүй болгосон С.Эрдэнээс өөр намын дарга Монгол Улсын хэмжээнд лав байхгүй учраас түүнтэй өөр юу ярих билээ.
Юуны өмнө Х.Баттулга Ерөнхийлөгч болсон даруйд эрх мэдлээ өөртөө төвлөрүүлж, намдаа нөлөөлөлтэй байх гэсэн санаархал нь ийм байдалд хүргэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар “Ерөнхийлөгчийн Тамгын газар” гэх нэртэй нэг фракц байгуулсан. Эрх мэдлийн хүрээнд бас чиг чамгүй бүл нэмсэн. Энэ бүлэглэлийн нөлөө өнөөдөр АН-ыг “сэхээ”-нээс гаргаж хөл дээр босгоно гэх. Мэдээжийн хэрэг МоАХ гэх хүчирхэг фракц л үүнийг нугална.
Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буун буутал АН-ыг “сэхээ”-нд байлгах үүрэг хүлээсэн Ц.Туваан нарын хүмүүс шууд утгаараа энэ талд нэгдэнэ. Шуудхан хэлэхэд, МоАХ-той нэгдэнэ гэсэн үг. Уг нь Х.Баттулга төлөвлөгөө ёсоор шинэ тутам фракцийнхаа хүчийг “Алтангадас”-аар сэлбэх гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “Улс төрийн зөвлөх”-өөр залж ирсэн юм шүү дээ. Даанч санаснаар болох биш. Гэхдээ Х.Баттулга Н.Алтанхуягаар даанч дутахгүй. Нөгөө талаас улс төрийн тэтгэвэрт нэгэнт гарчихсан Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн байр сууриа удаа дараа илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд намынхаа удирдлага гээд нүдэнд харагдах бүхнийг буруутган сууна. Түүнд өөрөөр хийх улс төр гэж алга болсон учраас дэмий л “боргож” суугаа хэрэг. Өөр бусадтай нийлэн нам байгуулж, өөрөөр ажиллах тухай ч ярьсан гэхээр түүний хувьд дээрх нөхдийн хэнтэй ч санал үл нийлж байгааг харуулсан хэрэг. Улсын баатар маань үеэ өнгөрөөсөн төдийгүй “Үхсэн буурын толгой” ч байж чадахаа больсон. Үүнээс харвал тэр АН-д тийм ч айдас хүйдэс биш. Түүний ар талд нийслэлийн Ардчилсан намын дарга асан Д.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар байгаа ч улс төрийн гарцгүй болсон нөхөд. Цаад талыг нь өнгийх юм бол Ц.Элбэгдорж л бий. Гагцхүү түүнд ямар сонирхол байгааг мэдэх юм алга.
Өнөөдөр Х.Тэмүүжин нарын нөхөд АН-аа аврах тухай мэдээлэл хийж энд тэндгүй явж байгаагаас харахад аль нэг талд бүрэн дүүрэн багтаагүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд угтан ирэх “зодоон”-д өөрсдийнхөө байр сууринаас оролцохоо илэрхийлж байгаа хэрэг. Тэд туурга тусгаар зодолдоод байж чадахгүй ч аль нэг талд нь байгаа шүү хэмээн сүрдүүлж байгаа бололтой. Тодотговол, дийлсэн талд нь орж бялуу хүртэх гэсэн нөхөд гэдэг нь илт харагдана. Хэтдээ бол тэд Ц.Элбэгдоржийн хүмүүс юм. Эргээд сүүлийн таван жилийн улс төрийн нүүдлээс нь харахад “Нэг ардчилал” хэмээх залуусын фракц С.Эрдэнэтэй ч, бусад акулуудтай ч сүжирч санал нийлээгүй ч муудаж сүйд болоогүй. Тэгэхээр зөвхөн өөрсдийнхөөрөө байж чадахгүй бол хамтарч чадна гэдгээ л тунхаглаад байгаа юм болов уу. Магадгүй “Нэг ардчилал”-ын хувьд энэ олон фракцийн аль ашигтай талд нь хүч хавсрах боломжтой. Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарын хувьд Ц.Элбэгдоржоос дэмжлэг авч байсан залуус гэхээр хаашаа явах нь бараг ойлгомжтой байгаа биз ээ. Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын хувьд Н.Алтанхуягийн Засгийн газраас бялуу хүртэж байсан гээд тэдний хувьд нялхсаа бодоход хувь хүртээд сурчихсан догь толгойнууд. Ийм учраас эрх ашгийнхаа төлөө явах магадлал өндөр, аль дийлж байгаа ашигтай талд нь орох болов уу.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар туурга тусгаарлах тухай ярьж байгаа нь өчүүхэн амин хувиа хичээсэн зүйл хийгээд “Үхэхдээ үхэр буугаа тавьж” байгаа хэрэг. Тэгэхээр энэ мэт нь айсуй тоглоомын сүүдэрт ч багтахгүй. Ийнхүү ойрын эх сурвалжууд, бусад мэдээ мэдээлэл, бодит зүйл гээд олон зүйлд тулгуурлахад Х.Баттулга “сэхээ”-нд оруулсан АН-аа өөрөө “сэхээ”-нээс аврах нь ойлгомжтой. Өөрөөр ямар ч зураг, төлөвлөгөө байхгүй. Байлаа ч өнөө маргаашаа аргацаасан хоосон улстөржилт л байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
Сэхээнд орсон бол хохь чинь.\nАлуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлон сөнөж мөхөж түүхийн хог дээр хаягдлаа.\nАлуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн Алуурчид хулгайчид луйварчдийг бид дүүжилж алаад оффшорт нуусан мөнгө хөрөнгөө авах болно.\nМанан мафийн алуурчид хулгайчид луйварчдыг бид Саддам Хуссейн Чаушески гаддафи нар шиг дүүжилж алар өдөр ирнэ
Ergej irne l gesen sh tee
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\n\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\n\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \n\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \n\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \n\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \n\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\n\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n\n\n\n
Хуцах шиг болжээ.\nХүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин эрдэнэ ардчилсан нам гээч өмхий жорлонг үхүүлж байна.\nТэр чигээрээ үхэж далдраад булшлагдах байгааг саяын сонгууль харууллаа.\n3 хүн өрсөлдөөд Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгоос өөрөө өөрийгөө шалгаруулж ерөнхийлөгч болохоор шугалдсан Алуурчин эрдэнэ 4-р байранд оров.\nТүүхийн хог дээр хаягдаж булшлагдсан алуурчдийн ардчилсан нам
ВИРУС ТАРААСНЫГАА ЯАХ ЮМ.
”АРДЧИЛСАН” НЭРИЙГ ЗҮҮСЭН НАМ САЯЫН СОНГУУЛИАР УГААСАА БУЛШЛАГДЧИХСАН ДАА. ОДОО ТИЙМ НАМ БАЙХГҮЙ. .....
Өөрчилж чаднаа
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Еок браво!
Чаднаа, чадна.
Ардчилсан-нам хувийн компани болмооргүй
Энэ хүн АН-г жинхэнэ утгаар нт самарч яиарч хэрэг хийгээгүй намынхаа шудраг гэсэн болгоныг өөрийн гараар хэрэгт чихсэн нэр хүндийг нь унагаасан тэгснийхээ хүчээр сөрөг хүчнээсээ дэмжлэг авна гэж тооцоолсон нь амжилттай болж жинхэнэ утгаар нь МАНАН хонгил гээчийг байгуулж хүслээ биелүүлсэн. Гэтэл Хүрэлсүх бол нам доторхи хэрэг хийгээгүй шудрага нөхдүүдээ биш,,харин хэрэг хийсэн нөхдүүддээ хариуцлага тооцож чаддаг хүн тэгсэн хэрнээ тэднийгээ бас уучилж чаддаг байхад ,Баттулга бол намынхаа нөхдүүдийг хэрэгт хийгээд тэр чигт нь гудамжинд хаядаг арчаагүй этгээд