Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.23, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 100.263 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 37-83 насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 469 боллоо.
Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг зэрэг хавсарсан өвчтэй байсан.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12.479 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс
Гэрийн хяналтад 21.745 хүн өрхий эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлгээс 620, гэрийн хяналтаас 569 хүн эдгэрч гарлаа.
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ