ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

2021.06.26 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17

 

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 04.55-20.55
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

Аргын тооллын 6 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 17, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(103.57.95.211) 2021 оны 06 сарын 28

Үс засуулахаар өнгө зүс ордог юм

0  |  0
Top