Цар тахлын үед АНУ, Канад иргэддээ хамгийн их бэлэн мөнгө тараажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Цар тахлын хүндхэн нөхцөл байдлын үед дэлхийн олон улс дундаж давхарга аврахын тулд төрөл бүрийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, зарим нь одоо ч хэрэгжүүлсээр байгаа билээ.

Түүнчлэн орлогогүй байгаа иргэдэд улсын төсвөөс бэлэн мөнгө олгох нь энэ хүнд нөхцөлд олон улсад гол тренд болсон гэхэд хилсдэхгүй. Ард түмэндээ ингэж мөнгө тарааснаас хөл хорионд буй иргэд хоол, унд худалдаж авах, ус цахилгаан, орон сууцныхаа төлбөрийг төлөх, банкны зээлээ төлөхөд нь тус дэм болох бөгөөд ингэснээр санхүүгийн системд учрах эрсдлийг бууруулна гэж Засгийн газрууд үзсэн. Тухайлбал, дэлхийн олон орон ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлсний нэг нь Өмнөд Солонгос.

Тус улс цар тахлын улмаас эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэхдээ орлогоороо тэргүүлдэг топ 30 хувиас бусад бүх айл өрхүүдэд хүртээсэн. Япон мөн л ард иргэддээ мөнгөн тэтгэмж олгосон билээ. Гэхдээ тус улс Японд ажиллаж амьдарч буй гаднын иргэдийг хүртэл тусламжиндаа оруулсан юм. Колумбийн эдийн засгийн профессор Цейхун Элгин дэлхийн 166 орны цар тахлын үед  ард иргэд, эдийн засгийн дэмжихийн тулд зарцуулж буй мөнгөн дүнг тооцоолж үзжээ.

Түүний тооцоолсноор,  Япон хамгийн ихийг зарцуулж байгаа бөгөөд  зардлын багц нь тус улсын эдийн засгийн 20 орчим хувьтай тэнцэж байгаа аж.  Харин тус улсын араас АНУ ДНБ-ийн 14, Австралид 11, Канадад 8.4, Их Британид тав хувь зарцуулснаар жагсаж байна. Харин бэлэн мөнгө тараасан байдлаараа  Канад, АНУ болон Азийн орнууд тэргүүлжээ.

Энэ мэтчилэн улс орнууд ард  иргэддээ бэлэн мөнгө олгож, зээлийн төлбөр, орон сууцны үйлчилгээний төлбөр, хоол ундаа авахад нь дэмжлэг үзүүлсэн бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлд анхаарсан байна. Тухайлбал, Исланд улсад татварын хураамжийг хойшлуулсан бол Италид бүх төрлийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна. Мөн Хорватад зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөлтийг хойшлуулжээ.
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 29

Худлаа мэдээ зохион бичжээ.

0  |  0
Зочин(124.158.67.89) 2021 оны 06 сарын 29

гоё юмаа

0  |  0
Top