Нутаг чөлөөлөх ажиллагаа явуулах үедээ галт зэвсэг хэрэглэж бусдын өмчид халдсан хэргээр "Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Н.Самбуу, н.Төмөрбаатар нарыг Өвөрхангай аймагт байхад нь баривчилж эрүү үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Тэднийг ийн саатуулсны дараа мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Дашдэмбэрэл нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс албадан саатуулах 111 дүгээр төвд 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байгаа. Тэд "Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс Өвөрхангайд болсон хэрэгт хамаагүй. Гэтэл биднийг баривчилсан" хэмээн суулт зарлахаа мэдэгдээд байсан. Тэгвэл энэ удаагийн баривчилгаа хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс хүний эрхийн байгууллагад хандах болно гэж тус холбооныхон мэдэгджээ. Ийм үйлдлээрээ газар нутгаа гэсэн хүмүүсийн тэмцлийг мушгин гуйвуулж, хууль зөрчсөн гэдэг ойлголтыг нийгэмд өгөх гэж оролдож байна хэмээн тэд үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )