ШУУРХАЙ: С.Баатаржавыг Унгар Улсад суух Элчин сайдаар томилно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн (2021.06.30) ээлжит хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцлээ. 

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилохоор болжээ. 

Тэрбээр 2020 оноос Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байгаа билээ. 

Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Боловсрол эзэмшсэн байдал

1985-1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургууль

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршилга

1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;

1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн  хэлтэст эрүүгийн төлөөлөгч;

1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;

1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга;

1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;

2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;

2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2012 оны 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;

2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

2014 оны 08 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захиралаар томилогдон тус тус ажилласан.

2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 07 сарын 01

ungar heltei hun zunduu bii

0  |  1
С.Г.Д(202.126.90.156) 2021 оны 06 сарын 30

Унгарт Forensic DNA г хөгжүүлсэн Памжавын Хоролмаа гэж дэлхийд танигдсан эрдэмтэн эмэгтэй байгаа, тэр хүнтэй нягт холбоотой ажиллаж өөрийнхээ үндсэн салбарын нэг Dna database ийг монголд хөгжүүлэхэд дэмжлэг авахыг зөвлөе. Амжилт.

0  |  0
Zochin(66.181.188.202) 2021 оны 07 сарын 07

Tsagdaa yaj elchin said hiih be de. Diplomat albiig hashij chadahgui,deer ni Ungar hel bga yum u

1  |  0
зочин(202.179.26.57) 2021 оны 06 сарын 30

Энэ цагдаа дипломат алба мэдэх үү. Энэ цагдаа намын даалгаврыг онц биелүүлж байсан байна, тиймээс нам нь шагнаж байна. МАН нэр хүндээ ингэж унагах ч гэж.

0  |  0
Zochin(188.157.183.169) 2021 оны 06 сарын 30

Elchin saidiig uliruulan sungaj boldoggui yum bhdaa odoo bga Z.Batbayr saidaa uldeemeer bn boldogui bol ene said shigee hun tomiluulmaar bn.

0  |  0
Зочин(66.181.176.134) 2021 оны 07 сарын 01

Цагдаагийн хүн яаж дипломат бүр элчин сайдаар ажиллаж чадахав дээ, шал тэнэг шийдвэрүүд гаргах юм

1  |  1
Зочин(66.181.176.134) 2021 оны 07 сарын 01

Одоо байгаа элчин сайд Батбаяр нь маш их ажил хийсэн, байнга тэнд байгаа монголчуудтайгаа холбоотой байсан, мөн байнга фэйсбукаар мэдээлэл тавьдаг, монгол-унгарын найрамдлыг бэхжүүлэхэд их нэмэр оруулж байгаа хүн шүү дээ, яагаад дандаа хэл усгүй, мэргэжлийн бус хүмүүсийг тавьдаг юм вэ? Энэ шинээр томилогдсон хүн ямар ч дорвитой ажил хийж чадахгүй нь ойлгомжтрй шүү дээ

0  |  1
Зочин(122.201.19.99) 2021 оны 07 сарын 01

Баатаржав гэж нэг хогийн хулгайчид МАНгарууд ямар их өртэй юм вэ олон хүнийг гэмт хэргээс мулталсан бх даа шагналд нь Эдчин сайд

0  |  1
Нэ(66.181.180.228) 2021 оны 06 сарын 30

Оронд нь уйлдаг Э.Эрдэнэжамъяан очиж бх нь

0  |  0
зочин (150.129.140.27) 2021 оны 07 сарын 01

Мэргэшсэн хүмүүсээ томилооч дээ. Олон улсад нэр нүүр гэж алга боллоо. Өглөгө, авлагын нь тооцоогоо дуусгаж томилгоо хийх юм даа

0  |  1
иргэн(43.228.130.186) 2021 оны 07 сарын 01

мэргэжлийн хүнээ тавиачээ.

0  |  1
Иргэн(192.82.76.199) 2021 оны 07 сарын 01

Маш буруу шийдвэр Хүүкээ. Унгарт суух элчин сайд З.Батбаяр шиг ажиллах хүн ховор шүү.

3  |  1
Top