ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал идээ, ундаа элбэг олдоно

2021 оны 07 сарын 01

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.01, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 22, Могойг хүлэгч одтой, цагаан нохой өдөр
  • Үс засуулвал: Идээ, ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 04.57-20.55
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Мод

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top