12.6 тэрбум төгрөгийн үнэтэй “Ланд круйзер 300” автомашин 59 ширхэг орж иржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Бөөсөнд хутга гэгчээр 1 сумын Засаг дарга, Замын-Үүд дэх Авто тээврийн төвийн даргыг баривчлахын тулд сүрийг үзүүлсэн үйл явдал уржигдар болж өнгөрсөн. Засгийн газраас Эрээн, Тяньжин боомт дахь Монголын ачаа бараа гацсантай холбоотойгоор тэднийг саатуулан шалгах гэж байгаа нь тэр. Түүнчлэн ажлын хариуцлага алдсан нэрийдлээр зарим хүмүүсийг ажлаас нь чөлөөлөн шинэ томилгоо ч хийгдэв. Угтаа иргэдийн ачаа бараа саатсан гол буруутан нь Замын-Үүд суман дахь хэдэн “хурган” дарга нар болж таарав. Угтаа бодлогыг нь зангидаж, чиг үүргээр хангаж, БНХАУ-ын талтай харилцан ойлголцох ёстой Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын ажлын хариуцлагагүйн алдааг тэд үүрсэн юм. Хагас жил чингэлэгтэй ачаа тээвэр хил дээр саатаж, Тяньжин боомтоос огт хөдлөхгүй байхад үүнд анхаарах ёстой байсан хүн нь мэдээж тэр. Үүнээс улбаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг монголчууд нуруундаа үүрч байна. Бухимдал ч дээд цэгтээ тулж эхлэв. Гэвчиг алдаа дутагдлыг бусад руу чихэн уснаас хуурай гарахыг оролдож буй түүний үгэнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Асуудал хариуцсан хүмүүс ажлаа сайн хийнэ шүү. Хаа хамаагүй хүмүүс рүү буруу чихэж ярьдаг ийм хөгийн занг хаа хаанаа зогсоох хэрэгтэй. Ажил хариуцсан бол хариуцсан шиг тултал нь хийгээд явах хэрэгтэй. Чадахгүй бол ажлаа өгөөд хийж чаддаг хүмүүсээр нь хийлгэх хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн юм.

Дээр дурдсанчлан хагас жил ачаа бараагаа авч чадаагүй иргэд бухимдалтай байхад энэ оны тавдугаар сард үйлдвэрлэгдэж өнгөрөгч зургаадугаар сард нээлтээ хийсэн Тоёота компанийн Ланд круйзер 300 маркийн авто машин хэдийнэ хил даван орж ирээд байна. Жирийн иргэдийн ачаа бараа жил тойрон хүлээгдэж байхад мөнгөтэй хүмүүсийн ачаа чингэлэг 10 хоногт ирж байгаад бухимдах иргэд байгаа юм. Автомашины бизнес эрхлэгчид болон иргэдийн тээвэрлэсэн авто машинууд Тяньжин, Эрээний боомтод гацаад байгаа бол сүүлийн хэд хоногт Тяньжин боомт дахь Монголын чингэлгүүдийн татан авалт хийгдэхгүй байгаатай холбоотойгоор Япон улсаас импортын машинуудын тээврийг зогсоосон байна хэмээн иргэд бухимдаж байгаагаа хэлж байна. Тэгвэл Тоёота сэйлс Монголиа ХХК зургаадугаар сарын 18-наас долоодугаар сарын 7-ны өдрийн хооронд 12 тэрбум 666 сая төгрөгийн үнэ бүхий Ланд круйзер 300 автомашин 59 ширхэгийг Монголын хилээр оруулаад байгаа юм. Тоёота сэйлс Монголиа ХХК нь Туушин компанийн нэр дээр оруулж ирсэн гэдгийг эх сурвалж баталлаа.

Иргэд ачаа бараагаа авч чадахгүй 6 сар бухимдаж байхад 5-14 хоногийн дотор монголд ирсэн тээврийн хэрэгслүүд нь авто тээврийн контейнер, төмөр замын контейнерээр тээвэрлэгдэн Замын-Үүдээр орж ирсэн баримт байгаа юм. Танилтай, сайдтай ойр хүмүүс ачаагаа цөөн хоногийн дотор авч байгаа нь өөрөө асуудал болоод байна. Гэтэл манайхан бөөсөнд хутга гэгчээр гааль, мэргэжлийн хяналтын хүмүүсээ намнаад эхлэв. Ачаа тээврийг гааль болон мэргэжлийн хяналт хариуцдаггүй бөгөөд шууд чиг үүрэг нь Зам тээврийн хөгжлийн яаманд шууд хамаардаг. Тиймээс Монголын хилээр дайран өнгөрөх болон Монгол Улсад ирэх бүх ачаа Л.Халтар сайдын хариуцлагын асуудал юм. Үүнд, агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр, далайн тээвэр бүгд яамны удирдлагуудын чиг үүргээр хөдөлдөг гэсэн үг.

Иргэдийн чингэлэг жил тойрон саатаж, Зам тээврийн хөгжлийн яаманд танилтай хүмүүсийн ачаа бараа тав хоногт ирж байгаа нь нийгмийн сэтгэлзүйд мөнгөтэй, мөнгөгүй гэсэн давхаргыг илүү гаргаж байна. Бэлтэй давхарга, жирийн иргэдийн ялгаврыг ядаж чингэлэг дээрээ гаргамааргүй байна, Л.Халтар сайд аа. Монгол Улсад орж ирсэн Ланд круйзер 300 маркийн автомашины дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэе.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(192.82.89.207) 2021 оны 08 сарын 05

TUE HOGIIN HAR SDA

0  |  0
kkkk...MAN mandtugai(31.150.225.111) 2021 оны 07 сарын 15

ATG haraad l suuna uu...aigaad

0  |  0
Зочин(66.181.161.69) 2021 оны 07 сарын 12

МАН-ын баячууд байсан цагт Халтрын оронд бор халзан хонь тавьсан ч ижил ороод л ирнэ.Хүндээ биш.намдаа байгаа юм.Халтрыг 1000 удаа солиод ч нэмэргүй.Үхсэн хойноо сайжрахы нь харах байхдаа.

0  |  0
маоист хужаа Халтар(202.9.46.131) 2021 оны 07 сарын 12

Харах царайны хятад хүн.Хүрэлсүх хужаа угсааны хүнд онцгой хайртай. шоо.

0  |  0
uher (212.51.198.193) 2021 оны 08 сарын 09

odoo dahiad 30jil hulgaich naraaraa udirduulaad yavj bai tegeed ugaasaa baihgui bolno mongol uls \n

0  |  1
Haltar(66.181.189.168) 2021 оны 07 сарын 10

Haltar hezeenii . Hogiin hulgaich

0  |  0
ЗочинЗочин(192.82.67.83) 2021 оны 07 сарын 11

Хуучнаа сонгоол бай хуучин хэвээрэйл байна яаасанч хулихдууллаж ханадгүй юм хайран 30жил

1  |  0
Д.Нэргүй(202.126.90.122) 2021 оны 07 сарын 09

Халтар гэж Халтайсан ашиг сонирхолын зөрчилтэй шуналын хүүдий Эхнэр Хүүхдийнхээ Компанаар дарамлаж энэ Монгол улсын бүх хүнс, барааны үнийг Ийм хэцүү цаг үед санаатай нэмэх бүх муу бүхнийг гэр бүлээрээ хамтран хийдэг яасан Ханаж цадахгүй хорт могой Бирднүүд вэ ...Үйлийн үр хаяг андуурч Хахууль авдаггүй гэдгийг Бирднүүд санаж явхад зүгээршүү...Чөтгөрын хорлолуудаа...

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 09

Turiin ydirdakh alban khaagchidiig mash khatyy shiitegdeg bolmoor uym aa.Kherees kheterj bna.Kheden khar tumur bidend kheregyi shyy dee.Ene turiig bid uurchilukhgyi bol eruusuu bolokhgyi bna.Tevcheer aldarj bna.

0  |  0
Авилгач дарга(64.119.26.220) 2021 оны 07 сарын 09

Би гарын үсэг зураад л хэдэн саяар нь мөнгө олдог болохоор ганц 300 авч унаж болно биз дээ. Та нар битгий атаарх. Дарга болоогүй бол өөртөө гомд.

0  |  0
Zochin(139.5.219.55) 2021 оны 07 сарын 09

Ene nuguu aimaar xyamd xogiin baraa zardag uy bilee surprise shop in xumuur munuu

0  |  0
д(66.181.161.76) 2021 оны 07 сарын 10

Хил гаалийн асуудал ЗТХСайдад ямар хамаа байнаа. наах юмаа олж ядах юм

1  |  0
д(66.181.161.76) 2021 оны 08 сарын 09

Халтар сайдыг хусуулаад оронд нь сайд болох хүсэлтэй хүний л хор явж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин тэр санаархагч хэн бэ?

2  |  1
Zochin(147.12.169.134) 2021 оны 07 сарын 08

59 hulgaichiin mashin , chaddag yum bol hotoor unaad yavag l Dee , ayanga nirgeh biz ,

0  |  0
Зочин(66.181.161.33) 2021 оны 07 сарын 08

Дарханы замын тэмдэг тэмдэглэгээ хийх будаг бусад материал хил гаалиас болоод орж ирж чадахгүй байхад юу л болоод байна аа 59 ш машин нилээд хэдэн контейнер болно гээд бодохоор өчнөөн олон хүний боломжийг хулгайлсан албан тушаалтан болон авилга өгсөн нөхдүүдэд хариуцлага тооцмоор л байна шүү

0  |  0
Би (123.223.70.229) 2021 оны 07 сарын 08

Эндээс их юм ойлгох байх хумуус. ЛК 300-г хэн2 унах вэ гэдгийг л сайн хар! Ажиллах!\nХэдэн жилийн омно Нямка-г яаж барьсан билээ?!!!

0  |  0
Сайд болохыг хүсэгч(202.126.89.58) 2021 оны 07 сарын 09

Л.Халтар сайдыг хусуулаад оронд нь сайд болох хүсэлтэй хүний л хор явж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин тэр санаархагч хэн бэ?

3  |  0
Зочин(109.252.127.170) 2021 оны 07 сарын 08

Оюунэрдэнэ хурэлбаатарын хэлдэг шиг чаддагт нь зайгаа тавиад ог. Хурдан огцор. Нэг муу сумын дарга баривчилж суржигнээд яахав.

0  |  0
зочин (66.181.186.21) 2021 оны 07 сарын 09

МАНАЙ УЛС НАЙМАА ХИЙЖ АМЬДАРДАГ ПАНЗ ХИЙДЭГ УЛС. БАЯЛАГ БҮТЭЭГЧ БИШ. ТИЙМЭЭС ЧИНГЭЛЭГ ДЭЭР БАЯН ЯДУУГГИЙН ЯЛГАА ГАРНА. ЭНЭ ДЭЭР ГАРАХГҮЙ БОЛ ХААНА ГАРАХВЭ. МАФИ.

1  |  0
ЗОЧИН(66.181.186.21) 2021 оны 07 сарын 08

АМЬСГАЛЫН АППАРААТААС ЧУХАЛ ЮМ БАЙНА. ПРИУС УНАДАГ ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ ШҮҮМЖЛЭЭД.

1  |  0
(64.119.22.226) 2021 оны 07 сарын 08

ENE MASHINIG ORUULJ IREHGUI BOL MONGOL ULS SUIREHGEED BAIGAAM BAIHDA

1  |  0
ган(103.57.93.188) 2021 оны 07 сарын 08

ч.хүрэлбаатар гожгой ажил хийнэ гэж юу байдаг юм бэ хотгор шанага уурхайныхаа учрыг эхлээд олчих.дараа нь олон долоон юмаа ярь

1  |  0
Хохьчин(66.181.161.63) 2021 оны 07 сарын 09

Ёстой хохь чинь за юу ман сонгосон та нарын хохь за

5  |  1
zochin(192.82.70.33) 2021 оны 07 сарын 08

TANILTAYDAA BISHEE , AJILSAG KHUUTSULDULGUUTEYDEE YUM SHUU DEE , DANDAA UURSDIINKHUU ARCHAAGUYG BUSAD RUU CHIKH ,

0  |  0
Зочин(66.181.160.116) 2021 оны 07 сарын 09

Өөрөө өөртөө гомд МАН хулгайч луйварчидыг чи би бүгд сонгосон

2  |  1
зочин(64.119.19.190) 2021 оны 07 сарын 09

Яг, хараал намайг идэг! Мэдсээр байж яах гэж эд нарыг би сонговоо! Ядаж сая ч бас Ерөнхийлөгчийн сонгуулиар бас дахиад саналаа өгсөн. Шартаж хаширдаггүй эр хүн, төрж хаширдаггүй эм хүн шиг л юм боллоо. Одоо тиймээс яаяа гэхэв, олон далан юм хуцалгүй амаа хамхиад сууж байхаас.

1  |  1
ганаа(202.126.89.98) 2021 оны 07 сарын 09

та нар л сонгосон шүү дээ бахираад яахав дээ

2  |  0
зочин(202.126.89.189) 2021 оны 07 сарын 09

халтар гэгчийг зайлуулаачээ.

2  |  0
ТАРХИНЫ ТУРААЛТАЙ(103.57.94.178) 2021 оны 07 сарын 08

Үхэрнүүд

1  |  0
Top