ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой

2021 оны 07 сарын 11

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.11, Ням гараг
  • Билгийн тооллын: Давхарласан 1, Найралт эх одтой, цагаан бич өдөр
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.05-20.51
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Гал

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top