Чингэлтэй: Цахим уулзалт зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20
  • Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагын ерөнхийлөгч, доктор, ноён Мицуюуки Чиба болон бусад албаны хүмүүстэй 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ээлжит цахим уулзалтыг хийв.
  • Уг уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нэмэхбат, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг, 50 дугаар сургуулийн захирал М.Цогзолмаа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар оролцлоо.
  • Уулзалтаар тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулийн сурагчдын амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх төслийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
  • Төслийн гол зорилго нь дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудыг жишиг сургууль болгон, тус сургуулиудын сурагчдад Япон Улсын стандартын дагуу амны хөндийн үзлэг хийж, цаашид амны хөндийн өвчлөл, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх замаар сурагчдын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бий болгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top