Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.21/ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулдаг байдлыг ирэх наймдугаар сарын 1-нээс хойш таслан зогсоохыг анхааруулж, үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Эм тариа байхгүй учир гэрээсээ авчир гээд явуулах тохиолдол байна. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээг авч, наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна" хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл ( 2 )
dandaa l shaah yymaa
зөв шийдвэр