С.Амарсайхан: Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Төрийн ордонд өнөөдөр /2021.07.26/ Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааныг Шадар сайд С.Амарсайхан нээсэн юм. 

Тэрбээр хэлсэн үгэндээ "Гамшиг, ослоор амиа алдсан иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Сүүлийн үед манай улсалд газар хөдлөлтийн давтамж ихээр нэмэгдэж байна. Энэ он гарснаар эхний хагас жилийн байдлаар 3.5 баллаас дээш хүчтэй 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна. Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийлэлтийг урьдчилан харж, таамаглах, түүнээс сэргийлэх олон ажлыг хийх шаардлага тулгарлаа. Зарцуулах зардлын эх үүсвэрийг төсөвт тусгаж, төлөвлөхийг хуульчилсан байдаг ч орон нутагт хангалтгүй хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай, эрсдлийг зөв үнэлж, олон улсын сайн туршлагыг судалж, чадавхаа сайжруулах шаардлагатай байна. Олон хүний амь насыг эрсдэлд оруулсан аюулт өвчинтэй бүтэн жил тэмцэж байна. Энэ хугацаанд олон хүн нас барж, олон хүний эрүүл мэнд хохирлоо. Олон хүнд асуудалтай нүүр тулж байгаа ч шаардлагатай бүхий л арга хэмжээг Засгийн газраас авч, хэрэгжүүлж ажиллаж байна. Цар тахал хүн төрөлхтнийг шинэ хандлага, шинэ хэв маягт сургаж байна. Салбар хоорондын уялдаа холбоотой гажуудал байна. Хүнд суртлыг арилгах шаардлага байна" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн "Цар тахал гэлтгүй олон хүндрэлтэй асуудал тохиолдож байна. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Нэг зорилготой, хамтаар сөрж зогсож, иргэдийн ажил амьдралыг хэвийн явуулах, боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Иргэдэд мэдлэг, дадлага олгох нь чухал байна. Эрсдлийн мэдрэмжтэй төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа тул цогц төлөвлөгөө хийхэд анхаарах хэрэгтэй. Орон нутгийн чадавхийг бэхжүүлж, дэлхийн жишигт хүргэх хэрэгтэй байна. Сангийн эх үүсвэрийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуримтлалыг нэмэх шаардлагатай байна. Халдвартай тэмцэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, хариуцлагыг нэмэх, эмчилгээний арга барилыг нэмэгдүүлэх, иргэдэд мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлж халдварын эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах шаардлагатай байна" гэж ярилаа.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сануулга(66.181.161.96) 2021 оны 07 сарын 26

Дэлхий нийтээр тодорхой хугацаанд хөл хорио тогтоохгүй бол энэ тахлаас хүн төрлөхтөн мөд салахгүй шүү.\n.

0  |  0
Иргэн(202.9.46.163) 2021 оны 07 сарын 26

ЦАР ТАХАЛ ХЭЗЭЭЧ ДУУСАХГУЙ , ЭНЭ ВИРУС ЧИНЬ МУТААЦЛАГДААД УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛООД , ФАЙЗАР ВАКЦИНЫГ ДТЙЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА ШЭЭД МЭДЭГДЭЭД БАЙНА

1  |  0
энхээ(66.181.161.63) 2021 оны 07 сарын 26

Цар тахалтай тэмцэх ажилд ЗГ,УОК бүхийл хүчин чармайлт гаргаж чадлаараа л ажиллаж байна.Ялангуяа эрүүл мэндийн салбар эмч мэргэжилтнүүд сайн ажиллаж байгаа.Харин үүний эсрэг юм шиг дур зоргоороо аашилж хорио цээрийн дэглэм,журам зааврыг үл тоож олныг нэг дор цуглуулж янз бүрийг үйл ажиллагаа явуулж байгаа зарим иргэн, албан тушаалтан,албан байгууллага,айл өрх байгаа нь харамсалтай.Ийм нөхөдтэй л хатуу тэмцэж тухай бүрд нь хариуцлага тооцож байх нь чухал.Энэ тогтолцоо л дутагдаад байна.

0  |  0
Top