Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлосон юм.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах, цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлсэн юм.
Тэгвэл хоёр улсын төрийн тэргүүний тохиролцоо сайд нарын түвшинд албажлаа.
Учир нь, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар өчигдөр тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр дээр дурдсанчлан хоёр улсын төрийн тэргүүний утсаар ярилцахдаа хүрсэн олон чухал тохиролцоог ажил хэрэг болгох үүднээс хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
Ялангуяа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт болон нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Мөн цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчин, тэр дундаа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчны доройтлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллахаа хэлж байсан. Энэ ч үүднээс Гадаад харилцааны сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч өөрийн зөвлөх Э.Одбаярыг багтаан явуулсан байна.
Сэтгэгдэл ( 6 )
Хоёр хөрштэйгөө маш сайн харилцах хэрэгтэй. Хаа очиж Орос, Хятадын удирдагчид манай ерөнхийлөгчииг дэмжээд байгаа юм шүү. Энэ бол маш чухал асуудал шүү. Дэлхийн томчууд шүү дээ. Ажлын гараа сайн байна шүү.
Хоёр хөрштэйгөө маш сайн харилцах хэрэгтэй. Хаа очиж Орос, Хятадын удирдагчид манай ерөнхийлөгчииг дэмжээд байгаа юм шүү. Энэ бол маш чухал асуудал шүү. Дэлхийн томчууд шүү дээ. Ажлын гараа сайн байна шүү.
Hyjaa ni deegyyer haraadal yariv.Hyrelsyh svg tsaraialaad dooguur haraad yarillaa daa. Uyl boldog bol.
Hyrelsyhiig erunhii said bolsonoos hoish .Hyatadyyd .Mongollyy shyyrhailaad baih bolloo.Odoo byr erunhiilugch boloood ydaagyi baihad negel ih yyltsaltyydn bolood yavchih chini uy ve.Hyatadiin 3 dahi vakizeniig ur tseel tavin avj ard tymend tarih gej bna yy.Delhiid Mongol l 3 dahi vakizen yariad ehellee dee.
Санал солилцохыг албажлаа гэдэггүй юм даа. Ядаж нэг санамж бичигт гарын үсэг зурсных нь дараа наад Хүүкийнхээ тухай магт л даа. Юу ч хийгээгүй байхад нь юм хийсэн мэт жүжээд байх юм.
Зүгээр л санал солоилцсон юм байна. Яг хамтарч ажиллах гэрээ хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсан юм огт алга. Хужаа нар монголын коммунистуудтай нийлж монголчуудыг хулхидах арга ажиллагаа бололтой.