СБД-ийн ИТХ-ын дарга Б.Энхболд НЭГДҮГЭЭР ХОРООНД ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу өнөөдөр (2021.07.30) дүүргийн 1 дүгээр хороонд ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ойн гудамж” СӨХ-ны 26а, б, в, д, е байр, 28а, б, в байр, 30б байр, 34, 44, 50 дугаар байрны дунд иргэн Д нь 9 давхар орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлсэн нь тухайн орчмын иргэд оршин суугчдын санал хүсэлтийг аваагүй, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж, галын машины орц гарцны замыг хаан, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин, иргэдийн эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсгэж барилгын тухай хууль, журам зөрчиж байгаа талаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж танилцав.

ИТХ-ын дарга Б.Энхболд дээрх асуудлуудын талаар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг дарга болон бусад байгууллагуудад хандан холбогдох арга хэмжээг авч иргэд оршин суугчдад хариу мэдэгдэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top