АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, намын нарийн бичгийн дарга М.Жадамба, П.Гантулга, Б.Ургамалцэцэг, Ц.Жадамбаа нар АНУ-ыг зорилоо.
Олон улсын Ардчиллын холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 27-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж байгаа бөгөөд АН-ын нарийн бичгийн дарга нар уг хуралд оролцохоор явсан байна. Дэлхийн 80 гаруй орныг эгнээндээ багтаасан Олон улсын Ардчиллын холбоо нь өмнөх хурлаа 2011 оны хоёрдугаар сард Чехийн Прага хотод хийжээ. Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд өмнөх хурлаас хойш улс орондоо өрнөсөн улс төрийн нөхцөл байдлын талаар илтгэж хэлэлцэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )