У.Хүрэлсүх хүүхнүүдийн асуудлыг шийдэхдээ гарамгай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

 

Саяхан болж өнгөрсөн НАМЭХ-ны чуулганы үеэр Багануур дүүргээс ирсэн холбооны гишүүн "Бүсгүйчүүдээ тулгамдсан асуудал гарвал У.Хүрэлсүх даргад хандаарай. Тун сайн зохицуулдаг юм билээ" хэмээн уриалав. Түүний ярьж буйгаар албан тушаалын асуудалтай холбоотойгоор намынхаа удирдлагад хандахад нь У.Хүрэлсүх тун сайн зохицуулж, учир начрыг нь олсон гэнэ. Ийнхүү намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа ачаар албан тушаалтайгаа үлдсэн эмэгтэй бусдадаа ямар нэг асуудал гарвал У.Хүрэлсүх даргад хандахыг уриалах нь ч аргагүй биз ээ. Юутай ч намын бүсгүйчүүдийнхээ асуудлыг гарамгай зохицуулдаг У.Хүрэлсүх дарга НАМЭХ-ны чуулганы үеэр эмэгтэйчүүдээсээ өндөр үнэлгээ авсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top