Монголын улс төрийн хоёр багана хэмээдэг АН, МАН өнгөнөөсөө гадна бүтэц, байгуулалтын зарчмын хувьд асар их ялгаатай.
АН-ын хувьд анхнаасаа таван нам нэгдэж байгуулагдсан гэдэг утгаар фракцууд нь хүчтэй. Дотоод зөвшилцлийн хүрээнд ажиллаж, тал бүрийн эрх ашгийг шингээсэн үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв тэгэхгүй бол намын дарга нь хэн ч байсан гишүүд нь хэвлэлээр балбаж, долоон булчирхайг нь тоочдог. Хаалттай хуралдааныхаа талаар гарч ирээд уралдан ярих байтугай бичлэг хийгээд цацчихдаг хүмүүс л дээ. Урвах, Засгийн газраа огцруулах бол АН-ын дунд байдаг л жирийн зүйл юм. Харин МАН-ын хувьд социализмаас өвлөгдөн ирсэн болоод ч тэр үү даргаа хүрээлэн ажилладаг онцлогтой.
Намын толгойд хүрч чадсан хэнбугай ч Тусгаар тогтнолын ордонд бүхнийг өмнөө бөхийлгөнө. Хэрэв төр барьж байгаа тохиолдолд бүрэн эрхт хаан болох нь холгүй аашилдаг. Сү-гийн, хотын, зүүний гээд фракцууд байх боловч хэн нь эрх дархтай байна түүнийхээ аясыг даган эрх ашгаа нийцүүлж явахыг эрхэмлэдэг. Нам дотроо ямар ч хуралдаан хийсэн гадагшаа задарна гэж үгүй. Ерөнхийдөө нам дотроо хүчтэй байгаа удирдагчаа ямар ч зан чанар, мэдлэг боловсролтой байсан замын дундаас буулгах гэхээсээ илүүтэй элбэн хүрээлсээр дэвшүүлэн зайлуулах замыг л сонгодог юм. Яг ийм замаар сүүлд Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх нар тойрон хүрээлэгчдийн хамтаар гишгэн өнгөрч байлаа.
Нөгөө талаар МАН нам жим байсан шигээ гэнэт хүчтэй тэсэрдэг онцлогтой. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд МАН-аас нэр дэвшин ялагдахад тэр намар нь намын даргаас нь буулгаж, чухам түүний эрх мэдлээр бий болсон гэгддэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байлаа. Түүгээр ч зогсоогүй дотоод тэмцэл нь гудамжинд гарч гагцхүү М.Энхболдыг л явуулбал амьдрал сайхан болох мэтээр олон нийтэд сурталдаж, жагсаж тэмцсээр УИХ-ын даргаас нь буулгаж орхисныг бүгдээрээ санаж байгаа байх. Тухайн үед нам дотроо тэмцэл өрнүүлж байсан хүмүүс өнөөдөр төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байна. М.Энхболд ялагдсан болохоор тэр байтугай элдэв гэм нүгэл нь дийлдэхээ байсан тул нам нь хариуцлага тооцсон юм биш. Ялаад явахад ард нь байраа эзлэхийг хүлээж байсан хүч авах ёстой юмаа авсан л хэлбэр юм.
Тэгвэл энэ удаа өнгөрсөн дөрвөн жилд илт хүчээ авч, Монголын ард түмний итгэлийг, намынхаа жолоотой барьж ирсэн МАН доторх Зүүний хүчний холбооныхон эрх мэдлээ бат атган үлдэж чадах уу.
У.Хүрэлсүх нэгэнт Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул намаасаа тэртэй тэргүй холдох ёстой. Хуучирч холдохыг хүсэхгүй байсан ч түүнээс салахыг хүссэн МАН доторх хүч зүгээр хараад суухгүй. Тийм ч болохоор ирэх намар шинэ Ерөнхийлөгчийн шууд залгамжлагч болсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэнжигнэнэ, тав зургаан сайдаараа “туг тахина” гэх мэт таамаг хөврөөд байгаа юм.
Хэдийгээр хүч атгаж байгаа боловч дотор талаас нь УИХ-ын гишүүд шүүмжлэх болсон нь нэгийг хэлээд байгаа. Дээр нь АН-ынхан хэдий цөөхөн боловч өнгөрсөн хавраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Дельта вирус тархсан, цар тахлаар олон хүн өвчилж, эрсэдсэн, ачаа тээвэр зогссон, шатахууны үнэ нэмэгдсэн зэргийн хариуцлагыг нэхэхэд гадна талаас иргэдийн дэмжлэг авах ч боломжгүй болно. Гэвч яг өнөөгийн байдлаар МАН-ынхан ажин түжин, нам жим байна. Ингэж чимээгүй байхдаа дотроо хэдийнэ толхилцоод эхэлчихсэн л байдаг даа. Ирэх намар гэнэт тэсрэхэд ямар үр дүн гарахыг таахад бэрх л юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Хоорондоо ясаа булаалдаж байвал сайн л биз. Хүн гэхэд хэцүү новшнууд даа.
Do yamaa ergej baiguulaad ene aluurchin luivarchin hulgaich nariin orognoh gazar bolson MANANgaas salmaar uim.

MAN AN 2 yamarch yalgaagui. 2 uulaa Ebigiin achaar ijil tiuhtei bolson.
алуурчин хүчиндэгч офшорчин авилгач худалч хулгайч хүмүүсээр дүүрсэн юм чинь аргагүй шд ямар юмныхн нам бдын 33тербумын оймс амартүвшин ганхуяг нөгөөх нь хэн билээ эд нар зээл ингэж их хэмжээгээр авч болдог авчхаад төлөхгүй удаж болдог жирн иргэн бол яадаг билээ зээл олдохгүй олдлоо гэхэд хамаг юмаа барьцаанд тавьж авдаг даа өөрийгөө авгай хүүхдээ барьцаална би үхвэл өр маань миний хүүхдэд шилжинэ гээд
Нам ч гэж дээ дотоодын дайснуудын гэмт хэргийн бүлэглэл. Ардчиллыг коммунистууд удирдахгүй.