Ид насандаа улс төрийнхөө жолоо цулбуурыг эвхэж байгаа хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэх. Мэдээжийн хэрэг өөрийн увайгүй араншин, өчүүхэн эрх ашгийн төлөө улс төрд босгосон дүрээ устгаж байгаа хүн. Өөрийнхөө карьерыг өөрийнхөө гараар устгаж байна гэсэн үг. Шүргэсэн, нөмөр бараадсан нам бүрээ устгаж, үгүй хийж байдаг нэг ийм популист нөхөр гудамжнаас гэнэт тодорсон. Нэгэн судлаач түүнийг “Гудамжны хүн бол гудамжны хүн л байдаг” хэмээсэн нь ихээхэн үнэнд дөхсөн үг аж.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Нэгэнтээ хоёр нам нэгдэж, хурлаа хийж буй тул тэрбээр МАХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдсэн. Залгуулаад С.Ганбаатар шууд Ардчилсан намд гишүүнээр элссэн нь олны дургүйцлийг төрүүлэв.
Сонгууль бүрийн өмнө аль нэг намд элсч, тухайн намтайгаа тохиролцож чадахгүй бол бие даачихдаг С.Ганбаатарыг АН-д элссэнийг шүүмжлэх хүмүүс олон л байв. Тэрбээр ХҮН-аас бие даагч, бие даагчаас МАХН-д элссэн гээд улс төрийн нам солигч, самрагч гэж цоллочиход буруудахгүй болов уу. Нэг хэсэг ХҮН-ыг самарч, тус нам одоо ч хоёр даргатай, дотроо зөрчилдөөн байгаа нь С.Ганбаатарын гавьяа гэх нь бий. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилж явсан С.Ганбаатарын хүслийг Н.Энхбаяр дарга нь үгүй хийж, өөрийнхөө эрх ашгийн төлөө МАН-тай нэгдсэн учраас ийн Ардчилсан намын хаяаг бараадав. Гэхдээ түүний элссэн Ардчилсан нам одоогоор хоёр даргатай, Улсын дээд шүүх дээр маргаантай, дотоод зөрчилдөөнтэй байгааг сануулъя. Тэр ийм л хүн.
Нэгэн цагт С.Ганбаатар үхсэн ч АН, МАН-д орохгүй гэж мэдэгдэж байсан юм. Одоогоос таван жилийн өмнө түүнийг том намууд, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тухайн үед С.Ганбаатар “Ардчилсан нам, МАН-аас тодорхой яриа хэлцлүүд хийсэн байж болно. Хамгийн гол нь МАНАН-д орохгүй гэдгээ давтан хэлье. Үүнд Ардчилсан нам, МАН аль аль нь орж байгаа. Мөрөөдлөөсөө, үзэл бодлоосоо ухрахгүй” хэмээн хэлж байв. Одоо үгүй болсон МАХН-ын нэр дээрээс өрсөлдөж ялалт байгуулсан хүн. Тэгэхээр С.Ганбаатар өнөөдөр Ардчилсан намд бус МАН-д байх ёстой. Эрдэнэтчүүд С.Ганбаатарт саналаа өгсөн үү, МАХН, Н.Энхбаярт өгсөн үү гэдэгт ч асуудал бий.
МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх ашиг хэзээ ч хэнтэй ч нийлж байгаагүй гэдгийг нэгэн цагийн хамтрагчид хэлдэг. Тэр бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэж, болж өгвөл дарангуйлахын төлөө ажиллаж амьдардаг хүн хэмээдэг. Тиймдээ ч түүнийг эрх мэдлийн талбараас 10 гаруй жил хол байлгаж чадлаа. Өөрсдөө олон шатны сонгуульд ялагдал хүлээн хол байлгасан гэхээр амаргүй хүн байж таарна. Тодотговол МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус ялагдал хүлээхэд Н.Энхбаяр онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хорлох ажиллагаа жижиг талбарт олон өрнөсөн дөө. Үүгээрээ Н.Энхбаяр С.Ганбаатар хоёр маш адилхан. Гэхдээ С.Ганбаатар Н.Энхбаярын дэргэд бол хэн ч биш. Нэг муу сонирхогч.
Тэр өөрийнхөөрөө шийдвэр гаргах туйлын сонирхолтой популист нөхөр төдийгүй намынхаа даргын характертай хүн. Одоохондоо “Эх орон, ард түмэн” гэсэн популизмаа хийж, үнэн төрхөө ард түмэн харуулж амжаагүй байгаа хэрэг. Ийм хоёр нөхрийн улс төрийн зам хэзээ ч нийлэхгүй гэдгийг бөөрөө нийлүүлж байхад нь бичиж байлаа. Харин санасныг бодоход чамгүй урт хугацаанд МАХН хэмээх дөрвөн үсэгний цаана улстөржиж наана нь “Эх орон” гэж худлаа заллаа.
Хоёрын хоёр байр сууринаас харахад эрхэм нөхдийн зам энэ хүрээд өндөрлөсөн. Нэг сонгуулийн настай үерхлээс үүдэж юу үүсэх вэ гэдэг нь ч тодорхой болж байх шиг. Эх сурвалжийн хэлж байгаагаар С.Ганбаатарт Н.Энхбаяраас ч том эрх ашиг байсан гэдгийг бид харлаа. Даанч хол харайсангүй. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дээрээс өрсөлдөх байсан бол намынх нь дарга угшил нэгт МАН-даа нэгдэж, өөрийнхөө албан тушаалын хэргийг цагаатгуулах, цаашилвал үлдсэн жаахан улс төрийн амьдралдаа ямар нэгэн эрх мэдэлд хүрэх, эсвэл хүүгийнхээ улс төрийн замыг засах байв. Харин Н.Энхбаяр нэгэн цагт аминд нь орж байсан С.Ганбаатарын энэ байр суурийг өөрөөр мушгин тайлбарлаж байна. Тодотговол, “С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нутгийнхаа ах Х.Баттулгыг дэмжинэ гэж байгаад манай намаас нэр дэвшин өрсөлдсөн. Нутгийн хүмүүсийн дунд ямар яриа болсныг мэдэхгүй” гэж байв.
МАХН-ын даргаас энэ зэргийн үнэргүй зан хэзээ ч гарна. Ийм том хоёр эрх ашиг мөргөлдөхөөр цаашид оршин тогтнох ямар ч арга байхгүй. Харин арга ядсан С.Ганбаатар “Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно” хэмээн мэдээлсэн нь МАХН гэх айлаас явж байгаа хэрэг гэж ойлгогдож байна. Мөн үеэр тэр МАН-ын Сү.Батболдод хага базуулчихсан, үгнээс нь гардаггүй нам мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаасай. Парламентад байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын гарт орж байна. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана гэх утга бүхий зүйл хэлж, Сү.Батболдтой холбоотой хэргийн материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Үнэн хэрэгтээ Сү.Батболдын гэм бурууг илрүүлж, түүнд гомдоод байгаа хэрэг биш юм. Хэргийн гол учир шалтгаан нь Н.Энхбаярт гомдсон гомдол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэсэн туйлын хүсэл нь ийм зүйлд хүргэж байв.
Ийм л нэг “ард түмэн” гэсэн популист нөхөр ард түмний тархийг угааж явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 28 )
Ганбаатарыг зөв хүн гэж боддог шүү үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг шүү ганбаа!
gamba mash zob alham hiij enhbayraas salsan odoo ta nar huukiig haraarai uych hiij chadahgui medlegui zobhon namiin nereer ybaa nobsh deer ued atman ahiinhaan nereer saagaj ybdag adgiin garuud baisan yg teren shig uls ornoo samarch bna ouynerdene gej gants hurz shoroo shidej uzeegui medlegui nohoroor zasgaa udirduulj odoo ymar aimaar baidald bna buh umni une osood baihad tag duugui bna amerkid surguuli togsood sain boldgui um ard tumniihee dund holsoo ursgaj ajilaad sain boldog um medlegtei boldog um ouyerdene daraagiin saihanbileg shuu ene nam udahgui mash tom hagrna buur 2 tiishee bolno shu
hoorhii ene setguulch uugnaa gej urne uldeh horbood hedhen haltar togrognoos bolj huniig gutgeh gej bosoo gambaa zobhon ouy tolgoi yridag barga 10 aad jil yrij bna yrisan bolgno batlagdaad manaih hamag umaa gadni nohoduudiin gart aldchihaad oorsdoo orond orchhood bna oor ymar unen heregtei um uugnaa gej mal setguulchee chnii huuhed eej aab ene uurhaigaas ashig hurteed hebteh bailaa malaa harin chi mongoliinhoo esreg um bicheed gadnihni gar hol bolood baigaa um bishuu gambaa arga ydahdaa bayrtsogtiig sangiin said baihadna halz yriand orood bayrtsogt ouy tolgoig omoorood nudnii bulai boloo biz
bogsoo xudaldsan arzgar urvagch
За битгий чацга алд хогийн ац ууганаа луухаанаа чиний хажууд шударга эх оронч сэтгэлтэй хvн сv батболдын угаадас долоогч чи харин хэн ч биш шvv хамар дор хагархай гэж донгосох аядах юмаа
Хэ хэ тийм хүмүүс монголын улс төрд дэндүү олон байгаа даа тийм болоод л монгол маань гундуухан байгаа
Zugeer saihan hoorondoo heruul hiigeed taltsaad bai oshoo boloogui hoorondoo buudalts tsus ursga tegj baij oilguul oilgno oor hezeech ene buzar heruul chni duusahgui
Ёстой худлаа гар даа
S.Uuganbayaraa ta icheesei. Ta tumen olondo heregtei yag uy hiisen um be, ene nasanda. Chadal cin hurvel hariu bicheech,? Chamaig bodvol Ganbaatar hlh ugtei hiisen ajiltai hun. Nohoin gulug min hulsnii 5 tsaasa zuv duugui gudarch sur.
Хогийн цэг дээр байвал тун тохиромжтой этгээл. Хиншүү тавихад угшил нутаг нэгтэй.
Ene MAN ba AN bas MAHNiin darga nar bolon ygasharsan tonyylchidtai nehch niilehgyi shyy dee.Harinch Gambaatar gantsaaraa bossoo heveeree baigaa gants daichin daa.Shydarga Mongolchyyd gydamjind garsan ni ynen.Gambaa yamarch hamaagyi baidalaar turiin tergyyn bolvol.Dotood gadaadiin tonyylchid ami tavaih gej baidag ni ynen.Mongoliin yls turchidiig gadniihan hyjaa nar hahyyldaj bychignyylj baigaa ni todorhoi bna shyy dee.Yavch bosoo Gambaataigaa shyy ard tymen.
Ганбаатарыг эх оронч гэдэг юм. Харин Ууганбаяр та хэн ч биш. Үнэнд гүйцэгдэхдээ байж ядагч юм уу даа.
ene odoo icheesei
уг нь дэмжиж байсан одоо бол үгүй ий
Ганбаатар хэдий ганцаардаж байнгаа ч энэ хүнд итгэж найдаж байгаа хүмүүс олон бий Дэмжинээ Амжилт
Угшил нь золбин бол золбин л байдаг. Нэмэргүй. Ганбаатар минь золбинтоод л байж дээ. Монголд тан шиг золбин угшилтай хүмүүс дүүрэн. Тэрэнд та их баярлаж байгаа. Гэхдээ цаг үе өөр болсон, хүн бүр тан шиг золбин угшилтай биш шүү дээ.
Gudamjaar yavahgui baihiig chini harnaa Uuganbayaraa!!
Gudamjaar yavahgui baihiig chini harnaa Uuganbayaraa!!
Bi 3 n saya garan gudamjnii guilgachidiin neg. Ganbaatar bas tumnii neg. Gudamjnii gej heniig heleed baigaan ta nar muu MANANGIIN bugs hulgaich aluurchdiin gar huluud.
ХИНШҮҮ БОЛООД Дууслаа.Худал.хуурмаг урвагч танигдаагүй СЭЭМЭЭТЭЙ Ганбаатар хиншүү улс төрөөс зайл
ene hvn bol harin mongoliin toloo zvtgej bgaa hvn shuu. ene hvniig ta nar haruulij chadahgui shuu. mongoliin ard tvmen hvndeldeg shudarga hvn shuu..
Ард түмэн чинь гудамжинд бгаа шүү
Энхбаярыг харлуулах гэж ядахаа боль . Хийдэг юмаа хийж явсан мундаг улстөрч хүн.
женкогийн үнэна ч гөлөг. Ямар попордох сэдэв гарна очоод суучихдаг нөхөр нь дөө
Монголын популизмын загалмайлсан эцэг түүний шавь нар бол морь уяая УИХ-н гишүүн Болорчулуун Даваасүрэн хүүхэд нь Б.Бат-Эрдэнэ
Ганбаатар гэж улс төрийн *** шиг нөхөр байнаа
Дотоодын дайсан болсон коммунистуудыг бодьол С.Ганбаатар эх оронч хүн нэдгийг мэдэхгүй явж байгаа үүнийг бичсэн этгээд бас л эх оронгүй ялзарсан тархи ажээ
яг л голоор бичиж. популист нөхдийн бие төлөөлөл