Өнгөрсөн дөрөвдүгээр сард /2021.04.02/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Л.Халтар сайдад үүрэг, даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг төрийн шийдвэрийг огоордог, том толгойтой дарга нарыг шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ.
Ингэхдээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн нэрийг цохож, шаардлагатай гэж үзвэл үүрэгт ажлаас нь чөлөөл гэдгийг хэлсэн байдаг.
Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн хэлж, сануулж байлаа.
Тэгвэл өнөөдрийн /2021.08.11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
-ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ МЭДЭЭЛЛҮҮД ХЭВЛЭЛЭЭР ГАРЧ БАЙЛАА-
Л.Бямбасүрэнгийн таван ах, дүүс “Трасткапитал” банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө хүүлдэг.
ИНЕГ нь гурван өрөө байрны мөнгө буюу 143 сая төгрөгөөр 00 цаас, салфетканы тендер зарлаж “Грандмакс” гэх компанийг компанийг шалгаруулж гэрээ байгуулахдаа хуулийн дагуу бичиг баримтыг үйлдээгүй.
ИНЕГ-аас 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж” худалдан авах тендер зарлан, “Ач холдинг”, “Ач сервис” ХХК-ийн хамтарсан нэгдлийг шалгаруулж, ИНЕГ-т 750 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан. Уг тендер шалгаруулалтыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн баталсан.
ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд галын командлагчийн зориулалтаар ашиглах зориулалттай Ланд-200 машиныг хадгалах үүрэгтэй хүлээж авсан ч хувьдаа хэрэглэсэн.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн найзынхаа “Гүрэн” дээд сургуулийг зөвлөхөөрөө сонгон шалгаруулж 640 сая төгрөгийг бэлэглэсэн.
Ахынхаа хүүхдийг ИНЕГ-ын төсвөөр Сөүлд суралцуулсан. Улмаар тэтгэлгийг 500 ам.доллар болгон 2.5 дахин нэмэгдүүлсэн.
Улсын болон Иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг удаашруулсан гэх зэрэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой ноцтой мэдээллийг хэвлэлийнхэн нийтэлж, мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 8 )
АТГ шалгаад үнэн худлыг тогтоох байхаа.
Энд бичигдсэн зүйл бол гүтгэлэг.
Үүнийг хэлмэгдүүлэлт гэж үзэнэ. Ах нь ББСБ ажиллуулахад Бямбасүрэнг яагаад буруутгаж байгаа юм бэ. Бусад бичсэн зүйл нь худлаа. Үнэн байсан бол өдийд шоронд сууж байгаа. Хэлмэгдүүлэлт.
Энэ бол зүгээр л тоглоом. Удахгүй нэг газрын дарга болоод дэвшээд явна. МАН суганы үс бөгсний алчууруудаа
Төрийн алба байгууллагыг хувийн компани мэт үзэж дээрээ хамгаалалттай гэж бардсан шуналтнуудаас төрөө цэвэрлэх нь зөв дөө
Tonyylchidiin tyhai mash hatyy eryygiin onts notstoi hyyli gargah heregtei.Ylsaa tonoj ban gedeg bol Ylsaa syiryylj ystagaj yrvasantai adil.SVgiin pizdaa nariig tsaatsaldag bolio.\n
Төрийн албыг шунахайн сэтгэлээр хардаг хүмүүсийг дахин монголын төрд оруулж болохгүй
Энэ нөхөр мэдээж МАН-ын кадр байж таараа Ажлаас нь хусаад л болоо юу