СЕХ нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг бүртгэж авлаа

2021 оны 08 сарын 13

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн 9 нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 8 дугаар сарын 09-10-нд хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Тус Хорооны хуралдаанаар Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвслийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэв.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм.

 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top