О.Цогтгэрэл АН-ыг хувааснаар ялагдал хүлээлгэнэ

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 15

Нөхөн сонгуулийн сургаар ардчиллын нэр зүүсэн нам, хөдөлгөөнүүд идэвхжив. Бүртгэлийн байгууллагын мэдээллээр М.Тулгат тэргүүтэй АН албан ёсных, Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн толгойлж буй нь албан бус болж таараад байгаа. Гэсэн хэдий ч О.Цогтгэрэл өөрийгөө дарга хэмээн өргөмжлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Тэр ийнхүү АН-ыг хуваагдмал харагдуулснаар  гишүүд, дэмжигчдийнх итгэл алдарсан гэхэд болно. Цагтаа Монгол төрийн хоёр баганын нэг гэгдэж байсан нам том жижиг дөрвөн ч сонгуульд дараалан ялагдал хүлээсэн маргашгүй шалтгаан энэ. Гэвч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт даргаар доторсон шигээ сонгуулийн дараа сураг тасарсан.

Улмаар Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн нөхөн сонгуульд сэтгэл зүтгэлээрээ оролцох ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд дэмжлэг болохгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Энэ нь нөхөн сонгуулийн сургаар О.Цогтгэрэлийн жигүүрийнхэн амь орж, үндсэн намаа өөлөх болсноор харагдаж байгаа. Тэд ирэх аравдугаар сарын нөхөн сонгуулийн дүн гарах хүртэл, намын тамга тэмдэг дагасан маргаанаа сэргээх бөгөөд ингэж сонгогчдын санал, сэтгэлийг хуваах үндсэн аргад гаршсан гэдгээ батална. Эцсийн дүнд нь АН-ын гишүүд, дэмжигчид зүтгэл талаар болдог түүх давтагдах нь. Маш товчхоноор бол тэд УИХ-д хоёр мандат авчрах учиртай ирэх намрын нөхөн сонгууль, хэтдээ 2024 онд АН-ыг ялагдал хүлээлгэх нь үндсэн зорилготой мэт харагдаад байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд АН дотор намын шинэчлэл, шинэ салхи нэрээр төрсөн жижиг, бүлэг фракцуудын гаднын дэмжлэгтэй үйл ажиллагаа энэ чиглэлд явж ирсэн байдаг.

Үнэн гэвэл, АН-ын лидерүүд, ардчиллын үзэл санааг тээгчид бүдгэрсэн энэ өдрүүд О.Цогтгэрэл тэргүүтэнд элдэв наймааны боломж олгосон. 2020 оны парламентын сонгуулиар Увс аймаг өрнөсөн үйл явдлууд үүнийг илтгэдэг. Тухайн үед АН-ыг төлөөлсөн О.Цогтгэрэл, МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэнг ханьсан намын нөхдөө хөлдөө чирсэн талаар өнөөг хэр нь МАН, АН төдийгүй улс төрийн хүрээнийхэн ярилцсаар байгаа. Орон нутагт МАНАН үүсгэсэн гэх энэ явдал удаах сонгуулиудын үр дүнгүүдэд нөлөөлөх наймааны хэрэгсэл болсон гэж үздэг. Мөн О.Цогтгэрэл монгол төрийн сонгуулиар удаа дараа “царцаа” зөөсөн асуудал яригддаг бөгөөд тэр албан бус АН-ын даргаар сурсан мэхээ ашиглан тодорсон гэдгийг тухайн үеийн сөргөлдөгчид нь хэлсэн удаа ч бий. Үүнээс АН-д дотоод сонгууль явуулах нэрээр “царцаа” үүрлүүлэн хоёр хуваасан эрхмүүдийн нэр тодрон гардаг. Иймээс л АН-ынхан ирэх намрын нөхөн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэл үнэмшилгүй байгаа юм.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МЭРГЭН БООДИЙ(66.181.180.83) 2021 оны 08 сарын 16

ОДОО ЗУГЭЭР ТАРВАЛ ТААРНА

0  |  0
Зочин(59.153.114.128) 2021 оны 08 сарын 16

Баасных нь ардчилал, Ардчилал гэх юм ерөөс байгаа ч үгүй байх ч үгүй. Ардчилагчийн шошго зүүсэн Бат-үүл мэтийн хулгайч ардчилагч болж төрд шургалаад 30 жилд хичнээн их тэрбум төгрөг хулгайлав. Үүнийг бүү март.Баасных нь ардчилагч вэ.

0  |  0
зочин(192.82.73.4) 2021 оны 08 сарын 16

үнэхээр бүтэхгүй нам болжээ

0  |  0
Узмэрч (59.153.112.212) 2021 оны 08 сарын 15

АН бугдээрээ нийлээд шар цавуугаар наагаад олсоор хулээд 1 багц Болсон ч ялагдана, нэг нэгээрээ бугдээрээ сонгуульд орсолдсонч ялагдана, Улгэр ярьсан ч ялагдана, буян ярьсан ч ялагдана, амьд байсан ч ялагдана, Ухсэн байсан ч ялагдана, Харин Элбэгдорж, Баабарын уеийнхэн болон туунтэй ойролцоо насны УИХ торд байсан ноход бугд Ухсэний дараа Сонгуульд оролцвол учир Байна шуу

0  |  0
Уншигч(103.57.92.163) 2021 оны 08 сарын 15

Мэнгэтэй ахынхаа даалгаврыг сайтар онц дүнтэй гүйцэтгэв бололтой

0  |  0
шээс цогтгэрэл(59.153.112.132) 2021 оны 08 сарын 15

чам шиг шаар үүнээс илүү юм хийж чадахгүй

0  |  1
Top