Шударга ёс тогтооно гэх харьцангуй ойлголттойгоор сонгогдсонд уу, эсвэл хонгилын үзүүрт гэрэл гаргасандаа юу, ямартаа ч шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уул ус тахиж, нутаг усаа эргэж яваад ундууцах бүхэл бүтэн анги бий болжээ. Бүх ард түмнээс сонгогдсон албан тушаалтанд олон нийт хяналт тавьж буй нь тэр юм байх. Сонгогчид гэнэн учраас сонголтоо бататгахыг хүсэх нь дамжиггүй. Уг нь бол сонгодог парламентын тогтолцоог бий болгохоор зорьж буй монголчуудын хувьд Ерөнхийлөгчийн суудал эв нэгдлийн бэлгэдэл төдий байх учиртай. Бэлгэдэл гэдэг нь нам бус улс төрийн үйл ажиллагаа явуулагч буюу ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байхыг хэлээд байгаа. Бэлгэдлийн чанартай Ерөнхийлөгч УИХ, Засгийн газар, хууль шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй л байвал өнгөрсөн хугацааны алдаа завхрал засагдаж байна гэсэн үг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал өөр өөрсдийн үүргээ ямар нэг гаднын нөлөөгүй, зөвхөн хуулийн хүрээнд биелүүлж байвал шударга ёсонд бага ч атугай ойртох нь тэр. Түүнээс биш зургаан жилээр, ганц удаа сонгогдох У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс өөр зүйл хүсээд хэрэггүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “зугаалж” явах нь зөв. Тэр оногдсон үүргээ гүйцэтгэж, ажлаа хийж явна.
Монголчууд бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгч тодруулдаг болсон цагаас хойш бүрэн эрхээ хамгийн гэм хоргүй эхлүүлж буй анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх гэвэл дэгстүүлсэн болохгүй. Тэр наад зах нь өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга шигээ УИХ-ыг тараана, цаазын ялыг сэргээнэ, Монгол Улсыг ШХАБ-д элсүүлнэ, 30 гэр бүлийн хөрөнгийг хураана, төмөр зам тэргүүтэй томоохон төслүүдийг өөрийнхөө дураар удирдах зэрэг байр суурьнаас ангид яваа. Судлаачдын тодорхойлсноор 1990 оноос хойш Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн эрхмүүд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 50 орчим хуулийн зүйл, заалтаар эрх мэдлээ нэмэгдүүлсэн гэж гарсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат бүрэн эрхийн хугацаандаа бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох эрхийг гартаа авч байжээ. Тэгвэл нэгэн үеийн “хаан”, магадгүй одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ч илүү нөлөөтэй байсан гэгддэг Н.Энхбаяр төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх эдэлж эхэлсэн байна. Тэгвэл Н.Энхбаярын залгамжилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд эрх мэдлээс үүссэн хамгийн олон дайсантай болсон нь “шударга бусын хонгилын эзэн” гэдэг цол зүүснээр илэрч байлаа. Магадгүй, бүрэн эрхийн хугацаандаа “шударга ёс” гэдэг үгийг хамгийн олон удаа хэлсэн Ц.Элбэгдорж шүүгчдийг шилж сонгох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг эдлэх болсон. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх эрх мэдлүүд дээр нэмэн өөрийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д шүүх, хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг зөвлөмж гарган чөлөөлөх эрхийг УИХ-аас шилжүүлэн авч байлаа. Эдгээр нь бүгд УИХ-ын олонхоор баталсан хуулийн өөрчлөлтийн дагуу явагдсан боловч Монголын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн алдаа, завхралын суурь шалтгаантай шууд холбогддог. Үе үеийн Ерөнхийлөгчид ийм замаар эрх мэдлээ нэмэгдүүлэн, УИХ, Засгийн газар, шүүх, хууль хүчний байгууллагад нөлөөлснөөр хөгжлийн хүрд буруу тийшээ эргэсэн гэдэгтэй Үндсэн хуулийн эх баригчид ч санал нийлээд байгаа. Тогтолцооны хямрал авчирсан ийм үйлдлүүдийн дэргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “зугаалга” хамгийн зөв зүйтэй үйлдэл гэдэг нь маргашгүй үнэн.
Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн эдэлдэг эрх мэдлийг хумих үйл явц өрнөж байгаа. Нэгэнт нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас сонгогч түмний хувьд цаашид Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих явцыг түргэтгэхийг УИХ-аас шаардах л асуудал үлдсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийн гурван хүний гарт орсон шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад нөлөөлөх эрх мэдлийг УИХ-д буцаан олгох асуудал төслийн хэмжээнд яригдаж байгаа. Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөгийн нэр нөлөөгүйгээр хийнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийгөө “Эрх мэдлээ хумьсан анхны Ерөнхийлөгч” хэмээн зарлаж байв. Гэвч тэрбээр нэг удаагийн чанартай гэгдэж байсан ҮАБЗ-өөс шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөлөх эрх мэдлээсээ татгалзаж чадаагүй. Бүр суудлаасаа буух хүртлээ дээд шүүхэд нөлөөлөх замаар улс төрийн намыг тараана хэмээн сүйд хийх дөхөж байлаа. Тэгвэл одоо энэ үүрэг У.Хүрэлсүхэд шилжээд буй. Энэ нь У.Хүрэлсүхийн сонгуулийн өмнө хэлсэн ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгынх баталгаа болох учиртай. Тэрбээр “Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой. Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой” гэж байлаа.
Сэтгэгдэл ( 18 )
yg unen zov l helsen bnshdee
Hurelsuh garaagui baisan bol ennees doloon dor baisan shuu mongolchuuda
Manaihan neg hiij bvteej bgaa hvnee l bainga odoj horgooj bhiimda
Manaihan neg hiij bvteej bgaa hvnee l bainga odoj horgooj bhiimda
Manaihan neg hiij bvteej bgaa hvnee l bainga odoj horgooj bhiimda
Manaihan neg hiij bvteej bgaa hvnee l bainga odoj horgooj bhiimda
Ерөнхийлөгч гэдэг чинь эв нэгдлийн бэлэгдэл болохоос хүн болгоны хүслээр байдаг бирд үү?!
Hiisen zuil ihtei l hundee. Humuus Huukiin esreg yawj bgaa har PRd itgeseer bgad yum l bolwol muuldag bolchihjee. Yu hiij chadahiign tsag hugatsaa l haruulnadaa. Demjdegshvv amjilt husey
Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй. Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй.
uneheer baharhaj baina yerinhiilugchuuruu baigali delhiigee eh ornoo hamgaalj ongon dagshin baigalaa nandin heweer n uldeej hamgaalhaas iluu chuhal zuil gej uguidee dunguj ehlel n ene tsaashdaa olon saihan uil buteene dee
Оноогдсон үүрэгт ажилаа хангалттай хийж яваа хүн бүү муул ажилгүй юмнуудаа
Монгол Улсын ерөнхийлөгчийн хийх ёстой юмнуудаа хийгээд л явж байна шдээ. Зарим нэг худлаа муулсан бусад нам2 гэж гүйсээр байгаад сохорцон хүмүүс энд тэнд хаа газар байх юмдаа.
oor yuch bitgii hii manj shig erhleed bj bai byh sanasnaa vasan
HUDALAA DALDAGNSAN YUMNA MAGTAAD CH BAIGA YUMSHG HERNEE TSAAGUURA MUULSAN HACHIN SETGVVLCH WE HARIN ? ERONHIILOGCHOO NEG TAIWAN BAILGAAD OGOOCH..
Ajilaa hiiged ywhaar inglew teglee gene amraad gants shiliin bogd garhaar amarlaa gen uchirn oldhguimdaa hoorhii yachj baisan muu eokiigoo muuljil baihiima !!!
Зардал ихтэй зугаалгатай бснаас ерөнхийлөгчгүй бсан нь дээр юм бна шт
Санасандаа хүрсэн монголын ганц хүн
baliar dolginuur novsh bichsen yum be dee.