Дүүжин ресторанаа хаалгасан Т.Эрдэнэцогт: Монголд Танил талгүй бол бизнес явахгүй юм байна

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Их тэнгэрийн амаас зүүн тийш “Туул гарден”-д кранаар 45 метрийн өндөрт өргөж байрлуулсан агаарын ресторан үйл ажиллагаагаа эхлээд нэг хоноод хаагдсан билээ. Тус рестораныг ажиллуулахыг оролдсон Т.Эрдэнэцогтын хэлж буйгаар бол олон улсын "Sky dining” сүлжээ ресторанаас зөвшөөрөл авч стандартынх нь дагуу Улаанбаатар хотод нээлтээ хийн “UB in the Sky” гэж нэрлэсэн аж. Улмаар нээлтээ хийхийн урд өдөр зураг авалт хийж цацжээ. Гэтэл уг зураг хуудас цахим орчинд тархсантай холбоотойгоор нийслэлийн МХГ-аас төлөөлөгчид ирээд үйл ажиллагааг нь хаачихсан гэнэ. Ингээд “UB in the Sky” төслийг санаачлагч Т.Эрдэнэцогттой цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Та агаарын дүүжин рестораны санааг хаанаас олж байсан бэ, анх хэзээнээс эхэлж төлөвлөсөн бэ?

-Шанхайд аялж байхдаа агаарын дүүжин ресторанд хооллож байлаа. Тухайн үед Монголдоо яагаад ийм ресторан нээж болохгүй юм бэ гэж бодсон. Түүнээс хойш 2017 оноос эхлэн удаан судалгаа хийж төлөвлөсний эцэст Хятад улсаас стандартаа худалдаж авсан. Яг зориулалтын краныг Хятад улсаас худалдаж авч угсарсан. Цонжин болдог,  Хөвсгөл далай болон хотын төвд гээд гурван газар төлөвлөөд байж байлаа.

-“UB in the Sky”-н үйл ажиллагаа яагаад зогсох болсон бэ?

-Маш олон сар төрийн бүх түвшний байгууллагуудаар явж таван сар уйгагүй гүйсний эцэст зөвшөөрөл өгсөн. Зураг авалт болон нээлтээ хийсний дараа дөрөв хоногийн захиалга дүүрч олон газраас санал ирсэн. Гэтэл яг маргааш нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү ирээд “Монгол Улсад мөрдөгдөх ийм стандарт, дүрэм байхгүй. Үйл ажиллагаагаа түр зогсоогоод стандарт батлуулаад ир” гэж явуулсан. Европ, Хятад руу холбоо бариад стандартыг нь монголчилж буулгаад батлуулаад өгтөл одоо дүрэм хэрэгтэй юм гэнэ. Монгол Улсад иймэрхүү мөрдөгддөг дүрэм байхгүй, Өөрсдөө дүрмээ батлуул гээд буцаасан. Зөвшөөрөл өгөх болохоор хэдэн сар хэн ч мэдэхгүй, хаах болохоор бүгд би мэднэ гэх юм. Танил талгүй бол Монголд бизнес явахгүй юм байна.

-Агаарын дүүжин рестораныг аюулгүй байдал хангаагүй, эрсдэлтэй гэсэн шалтгаанаар хаалаа гэсэн мэдээлэл интернет орчинд их тархсан байна лээ. Энэ талаар?

-Мэргэжлийн хяналтаас хуулийн зохицуулалт гартал түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн байж өөрсдөө интернэт орчинд амь насанд аюултай эрсдэлтэй гэсэн худал ташаа мэдээлэл тараасан байсан. Энэ талаар би гомдол гаргаж явна. Манайх аюулгүй байдал дээрээ маш сайн ажилласан байтал. Зөвхөн краны тестийг хийж гурав хоносон. Кран нэг өргөлтөөр дээш гарахад л сая 500 мянга болдог. Улс орондоо сайхан юм хийе, хөгжүүлье гэхээр Монгол Улс үнэхээр бизнес эрхлэгчдэдээ ээлгүй улс юм байна. Бусад улс оронд хийж бүтээгээд болоод байхад манайд улсад яагаад болдоггүй юм бэ.

А.УРАНГОО

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Замч(202.9.47.7) 2021 оны 08 сарын 20

Манай улсад гээч тэнэг сэтгvvлчээ манайд улсад гэж юугап хуцна вэ чи.

0  |  0
Боги(202.126.89.97) 2021 оны 08 сарын 18

Хээл хахуульд нэвт идэгдсэн, коммунизм шүтдэг орон гвл ойлгомжтой ккккк бизнэс явахгүй

0  |  0
Hh(66.181.178.65) 2021 оны 08 сарын 19

Ene meregjiliin hyanalt geden humiig buur bhgui bolgovpl taarna. Mgld l meregjiliin hyanalt gej shal hereggui yum bdag bha boos haasan yumnuud

1  |  0
зочин(202.126.89.48) 2021 оны 08 сарын 18

Энэ нэг хэн ч мэдэхгүй хэзээ ч хэрэгждэгүй дүрэм журам мэргэжлийн хяналтын хэдэн байцаагч нарыг хэдэн үеэр нь тэжээж байна даа.

0  |  0
Зочин-Х(66.181.181.62) 2021 оны 08 сарын 20

Наад нөхөр чинь зүгээр л нэг орк. Чи чаддагийн бол хоол идэж байгаа зургаа, доороос ямар харагдахнуу юунд дүүжилж өндөрт гарсаныг нь зургаар харуулаад өгчих. Дураараа юм.

0  |  5
Зочин(192.82.75.72) 2021 оны 08 сарын 18

Дандаа бүр үргэлж шүү. Бизнес санааг дэмжээд дэмжээд явна гэж байхгүй. Тал талаас нь хэмэлсээр унагаад авна. Яагаад ингэж хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл бүр лүү ус цацаж байдаг юм бэ. Ингээд байхаар энэ улс чинь яаж хөгжих юм бэ. Мэдээж олон талын судалгаатай л нээсэн байлгүй дээ. Элдэв дарамтгүй төрөөс дэмжиж байж бизнес дэвжиж олон мянган ажлын байр бий болдог юм бгаабиздээ.

2  |  0
Zuch(150.129.142.116) 2021 оны 08 сарын 18

Заа даа. Нээх шинэлэг, гойд юм санагдсангүй. Болхидуу л бизнес ухаантай юм уу даа. \n

1  |  1
Зочин(202.126.88.177) 2021 оны 08 сарын 19

Хятадад болдог юм Монголд зохихгүй байж болно. Хамгийн наад зах нь хятадад хууль нь чанга дүрэм журмаа ягштал мөрдөнө манайд эсрэгээрээ хүмүүсийн ухамсар маш доогуур дээр нь нээх их эрх ярисан дур зоргоороо хүмүүс шүү дээ. Агаарын ресторан сонирхоод орлого тэр хэмжээгээр сайн байх аваас болох болохгүй нэг кран хөлслөөл энд тэндгүй дүүжлэгдэж аваарь осол гарах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм болхоор гадныхныг дуурайхдаа хөрсөндөө бууж сайн бодож тунгаах хэрэгтэй

1  |  1
Зочин(66.181.180.229) 2021 оны 08 сарын 19

Хужаад нэг хоол идэж аваад л төрсөн сэтгэгдлээрээ хийсэн юм биз дээ. Арай өөр юм хийх байж, арай ийм хийх болоогүй л дээ. Аваари гарвал чи ийм юм гоншигнож суухгүй л.. Нэг их сонин юм биш, аюултай орчин байна.

0  |  4
lfkjlkdjfgsdj(103.229.123.28) 2021 оны 08 сарын 19

Аюулгүй байдал хангаагүй, эрсдэлтэй гэж тогтоосныг бодоход хятадын стандарт л алдаатай болж таарах нь дээ. Наад өндөр мэдлэгтэй байцаагчийнхаа нэр усыг тавиач.

0  |  2
Болио (123.1.10.59) 2021 оны 08 сарын 19

Мэргэжлийн хяналтынхан ажлаа л хийж байгаа. Иргэдийн эрх ашгийг хамгаалж л яваашд. Хүний амь наад хүний чинь тэнэг шуналаас хямдхан уу.

2  |  3
м(192.82.65.224) 2021 оны 08 сарын 17

Унаж гэмтсэний дараа юу гэж хуцалдах бол

1  |  1
Хэсэг залуус(202.126.89.8) 2021 оны 08 сарын 17

Эрдэнэхүү удахгүй уулзанаа

0  |  0
Хэсэг залуус(202.126.89.8) 2021 оны 08 сарын 19

тэр байцаагчийг эрүүг нь хуга цохиноо ацаа чамайг амьтан болгонооо

0  |  2
Амжилт хүсье(43.242.242.149) 2021 оны 08 сарын 17

Нээгээд сайн сурталчлаарай бид гэр бүлээрээ очиж иднэ шүү

1  |  1
Иргэн(66.181.161.57) 2021 оны 08 сарын 18

Шинэ залуу үеээ доош нь дарах дуртай.Шинэ зүйл хийсэн залуусын бүтээл ажил санаачлагыг нураах дуртай.хөгшчүүд нь өнгөрсөн зуундаа гацчихсан шунал нь дийлдэхгүй новшнууд төрийн дээр суучихсан ядарсан нэгэнд хууль нь хүчтэй үйлчилж ялзарсан дээдсүүдэд гууль болчихсон эх болсон газар шороогоо худалдаж эмс охидоо бузралдаг залуус нь тэмцэхээр гүтгэж шоронд суулгадаг тийм хогын нийгэмд амьдарч байндаа бид.үр хойч минь зовлонгүй нийгэмд монголынхоо хөрсөнд амьдраасай билээ.шүтлэг байхгүй би хүртэл тэгж залбирч байна

4  |  0
Иргэн(103.10.23.131) 2021 оны 08 сарын 17

Аюулгүй байдлаа сайн хангаад дахиад эхэл ер нь аймаар шүү манайд ийм юм хийх хараахан болоогүйдээ

3  |  3
zochin(202.179.27.27) 2021 оны 08 сарын 17

odoo ch necheed bna ter avilgaliig !!!

1  |  0
Zochin (73.176.171.37) 2021 оны 08 сарын 18

Avilga Nehej baigaa yum.

2  |  0
Ааааа(202.21.108.27) 2021 оны 08 сарын 18

Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ. Авлига, хулгай л дээд цэгтээ хүрч хөгжлөө

6  |  0
Zochin(66.181.187.156) 2021 оны 08 сарын 17

Улс эх орондоо хэрэгтэй зүйл хийе гэж байгаа бол үйлдвэрлэл хэрэгтэй байна даа

2  |  0
Иргэн(59.153.113.190) 2021 оны 08 сарын 17

Коммунист улсад амьдарч байгаа ш дээ хө.

2  |  2
Авилгачид(203.23.199.95) 2021 оны 08 сарын 17

Туул гарденыхан жинхэнэ авилгачид даа. Бямбацогтын хамаатнууд. Төрийн байгууллагынханд авилгал өгч шинэ жилийг нь авдаг. Хоол гэж хог, луйварчид даа.

3  |  1
галзуу(66.181.184.118) 2021 оны 08 сарын 18

ЭЭЛГҮЙ ГЭДГИЙГ ХОЖИМДОЖ Л МЭДЭЖ ДЭЭ. АЖИЛ ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЗАЛУУСТ ЭЭЛГҮЙ МОНГОЛЫГ САЙН ТАНИЛЦУУЛБАЛ ТЭД БАС ЭНЭ ХҮН ШИГ ХОХИРОХГҮЙ.

9  |  1
y(103.229.122.195) 2021 оны 08 сарын 17

haha

2  |  2
Top