Дорнод аймгаас гурвантаа сонгогдож төр түшилцэж байгаа эрхэм гишүүн Д.Одбаярыг нутгийнхан нь тун чиг өвөрмөцөөр өргөмжилдөг гэнэ. Тэр нь Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн болтлоо ганцхан ажлыг маш чадварлаг хийж гүйцэтгэсээр ирсэн нь гэр түгээх ажээ. Үнэхээр ч нутаг орныхноо орох оронтой болгож магнай тэнийлгэж байгаа хэдий ч нөгөө талаар заримд нь энэ бүхэн төдийлөн таалагддагүй юмсанж. Ямартаа л төрийн түшээ байж гэр орон тарааж 60 чавганцын ажил хийж байснаас мянганы замыг урагш нь нэг км ч гэсэн ахиулах талаас нь юм хийвэл орон нутагт хэрэгтэй юмсан хэмээн өөр зуураа ярилцах болжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Одбаярын чаддаг ажил Дорнодчуудад чамлагдаж эхлэв бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )