“Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тухайлбал, энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна гэв.
Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр онцоллоо.
Үүнд,
-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.
Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэ хууль нь:
-Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
-Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.
Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүслээ.
Сэтгэгдэл ( 11 )
Энэний ажил гэж ярьсан хэлсэнийхээ ядахдаа 10 хувьд нь хүрдэг ч болоосой, тэгвэл энэ улс орон овоо урагшлана шүү
Энэ суудалд очих гэж чичирч Явахдаа л боловсруулчихсан одоо мөрдөгдаж байх учиртай бус уу? Эрх зүйн орчин бүрдүүлэх гэсээр байтал элгээрээ хэвчихгүй л байгаасайдаа
Замын-Үүдийн байнгын ажиллагаатай эздийн засгийн чөлөөт бүс нээлээ гэж хэд хоног хэвлэлээр сэвсэн худлаа шүү!!!Өнөөдө замын үүдээс ирсэн хэллээ.
ПОПын хаан минь, ярихаа багасгаж, ажлаа эрчимжүүлэх цаг болоогүй юу?
6 хувийн зээл чинь банкин дээр гацсаар л байгаа шүү худлаа бувтнахаа боль
Иргэн бүхэн хөдөлмөрч байх хэрэгтэй бна. Бүтээдэг хийдэг бусад хүмүүсээ үзэн ядаад байхаа иргэд болих хэрэгтэй. Иргэн бүр татвар өгдөг болчихвол бусдынхаа хөдөлмөрийг хүндэлдэг бас юмны үнэ цэнийг илүү сайн ойлгодог болох байх иргэд.
uzeelre huni muuhai uuchure yarial hun tbchih arag algaa.chi oorigo haraldaa. iim oyuan erdm surah bsihee hunlaad aabrt hij alad uzlere dormjoldo sujina.ter ail 3 emnelg agsan sogtu tabial uzler euhluut uhsne hunig ingej gutaja yadin bee.chi oror ired haraldaa geel.naadah sheesgiu tsagaan dabuun bogod agragarai bualad sheeged orshulan gene.chi harnaa.
otgonteneger ih surguulia ene uzlere untaragad ooo royal catsel house hothon.shono odor ail ere tsergiui doromjolol uzler eyarialiim muhai holsoni aluurchin oyutan baidga otgontenger.chi huni huhed surgah ged holsni uzler aluurhcin bolgood.bol bolgod ene ahral da aehnihen shornd uhejinaa.
otgontenger oyutan zoblol bi hamagui ee.shine mongol holbooni ailin gadaa charlad chnag yarigcahr huni erhend haldaj hurmach emdele taraha zogsoo.shie iredui oyutan holbo tamag hulagilja absna buzaaj ogoo.oyutan hun huni twitt ailin gerin gada usnhaad dormjoldos hulse hajad ogsoh dmeii shuu.
otgontenegri hoddoni oyutan holsor ailin gadaa hun dormjolson yarai duraij helhe zogsoo.oor nam oor ebseld reekt hihe zogsoo busad nam baidag.olon namtai.oor shine zlauu holbond reket hihe boliod ogoo.
otgontenegr surgulin holsoni oyutan zalus ailin gadaa reekt yum yariaha bolio.bas huni bcihij ugsun rket zanlhilel togloho zogsoogod ogoo.shardajina.ailin gadaa irchel huni tewitt unshla dislike unshla yu bolsin.