Яг зуун жилийн өмнө эгэл ардын хөвгүүд, охидоор эгнээгээ бүрдүүлж өндийсөн Монгол Ардын нам өдгөө дарга, хөрөнгөтнүүдийн өв залгамжлагч нарт тал тохой өгөн өөдөө залах болсон нь хаана хүргэхийг таах юм алга. Жаахан тодорхой болгоё. МАН-ын нэг онцлог нь залуучуудын байгууллагаараа дамжуулан кандидатуудаа бэлддэг. Эхлэлийг нь ярих юм бол Д.Сүхбаатар нарын 1921 онд байгуулж байсан “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ээс л явна даа. Өнөөдөр бол МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын байгууллага орлож байгаа. Чухам энэ байгууллагаар дамжаагүй эсвэл дэмжлэгийг нь авч яваагүй нэгээхэн ч удирдагч МАН-д байхгүй. Нэг ёсондоо НАМЗХ бол Ардын намынхаа суурь юм. Харин сууриараа яаж өөрчлөгдөж байгааг нь анзаарна гэвэл тэнд байгаа залуусыг л харах хэрэгтэй. “Бошгыг халах”-аар эхэлсэн залуучуудын байгууллага ямар бүтэцтэй байсныг тааж ядах юм байхгүй. Харин өнөөдөр Ардын намын тогоонд “ардын хүү” шингэх газаргүй болж байгаа аж. Яахав, ардын хөвгүүд зүтгэж болно, удирдаж чадахгүй гэх юм уу даа.
Ер нь бол зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн эхний 20-д нь бол эртэй, шийртэй, аргатай, зальтай нь улс төрд оройлж явлаа. Хэн нэгэн нам, төрийн удирдлагад гарлаа гэхэд “Энэ хэзээ ийм байсан юм бэ” гэдэг байснаас “Тэрний хүү шүү дээ” гэж ярьдаггүй байв. Харин өв залгамжлагчдын түүх хаанаас эхэлсэн бэ гэвэл сүүлийн арваад жилд НАМЗХ-г Нямтайширын Номтойбаяр, Отгонбаярын Содбилэг, Ганзоригийн Тэмүүлэн, Ням-Осорын Учрал нар удирдаж, улмаар дээшилсэн явдлаас тайлбарлавал илүү барьцтай болох байх. Эдгээр “хунтайж” нарыг мөнгөөр замаа зассан гэж хардах нь тийм ч дэгс зүйл биш. Өнөөдөр Н.Номтойбаяр, О.Содбилэг нар МАН-ын хуваагдлын үед буруу эгнээнд зогсож байсныхаа гороор гудамжинд яваа бол Г.Тэмүүлэн, Н.Учрал нар УИХ-ын гишүүн хэвээр байгаа нь мөн л тал сонголтын үр дүн юм.
Тэгвэл эднээс хойш МАН-ын дэргэдэх НАМЗХ “хунтайж”-уудаар хүчээ зузаатгасаар байна. Өнгөрсөн мягмар гарагт болсон НАМЗХ-ны Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ заримыг сольсон тухай мэдээ мэдээллийн хэрэгслээр гарчээ. Тухайлбал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, Удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Дашням, Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нар сонгогдсон аж. Тодруулбал, Батшугар бол Н.Энхбаярын хүү. Эцгээ түшгээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаад үзчихсэн гэдгээрээ бусдаасаа ялгарах байх. Түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхийн тулд Н.Энхбаяр МАХН гэдэг намыг МАН-д шингээсэн гэдэг хардлага ч явж байгаа. За тэгээд “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Э.Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал хэмээн хэдийнэ цоллоод эхэллээ. Тэдний тухайд одоохондоо намтар гэж сүйдтэй юмгүй болохоор эцгүүдийнх нь чих л халууцаж байгаа биз. Харин Г.Анархүү гэж улс төрийн карьер гэхээсээ шар мэдээгээр их танигдсан нөхөр бий. Зөвхөн дээр дурдсан өв хөрөнгөтэй хүмүүс л НАМЗХ-гоор дамжсан юм биш. Өнгөрсөн жил гэхэд л АПУ компанийн Г.Батхүү агсны охин Цэлмэг НАМЗХ-ны Удирдах зөвлөлд орж байлаа. Ийм маягаар яриад байвал өчнөөн нэр дурдаж болно. Ямар ч байсан дутагдаж гачигдаж яваагүй өв залгамжлагч залуус улс төр лүү дурлаж, олонхийг нь бүрдүүлж эхэлсэн байна. Өмнө нь энэ замаар гишгэж явсан хүмүүсийн жишгээр харах юм бол удахгүй оройд гарч ч мэдэх юм. Хамгийн хачин нь, энэ өөрчлөлт мөнгөгүй, муухан айлд төрсөн хүмүүст МАН-д орон зай байхгүй шүү гэдгийг мэдрүүлж өгч байгаа юм. Бас Ардын намд “ардын хөвгүүд” ховордож байгаа нь сонин шүү, тийм ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 34 )
Энэ баньди нараар МАН-ыг төсөөлж Хунтайж гэж цаасан малгай өмсгөөд яахав. Болоогүй шал түүхий ногооноороо байгаа амьтад. Эдний мөнгө хөрөнгө нь ирээдүйн сонгуульд чухал масс болох юм. Түүнээс бус жин дарах хүчин яавч биш. Эдэн дотор монгол хэлээрээ зөв бичдэг хүнийг хайгаад ч олдохгүй.
хун тайж нар байхдаа яахав дээ.ингээд худал хөөргөдөөд байх юм.хулгайчдын хар тамхичид хүчиндэгчид архичид адгийн шашинууд л байна.
М. Энхболдын хүү Хүрэлсүхийн хүргэн Ганбямбын Нямдоржийн Энхамгалангийх гээд зөндөөн байна аа
Эцгийн намыг дэмжих хориотой юм уу
NAMIIN BATLAHAA ERTHEN BYTSAAJ UGTSGUUYE DU
Ой гутмаар юм, сэжгийн шарилжнууд. Мөнгөтэй байж хүч үзсэн бизнес хийгээч
Yanadaa
Enkhbayriin Batshugar harvaas bolovsrol toi tord bhaar l zaluu haragddag.busad n nudii n harahad andashgui dee
Ardiin nam yag odoonii baidalaar tonyylchid yrvagchidaar ydamshasan nam nertei mapiin byleglel.Ene mapiin igneend yamarch shydarga ard tyemen gishyyn bolj orohgyi.Ene byleghleld zuvhun tonyylchid yrvagchid tednii hamaaral byhii hymyys ba tsynh barigchid baih bolno.Jinhen Mongolchyyd uursudiin hysel zorigooroo negel udur ene bytsaryydaas salah bolno.MAN neriin doorh pashist tonyylchid yrvagchidiig bygediig ni ydamtai ni .Mongoliin tyyhend haraar bichegdej baigaa.Hereg hychirdagyi.Tyyh hetseej arildagyi.Myysain nopvoshnyydiig tolgoig ni avah ard tymen zunduu bna.Mongolchyyd tsagiigal hyleej bna
Ardiin nam yag odoonii baidalaar tonyylchid yrvagchidaar ydamshasan nam nertei mapiin byleglel.Ene mapiin igneend yamarch shydarga ard tyemen gishyyn bolj orohgyi.Ene byleghleld zuvhun tonyylchid yrvagchid tednii hamaaral byhii hymyys ba tsynh barigchid baih bolno.Jinhen Mongolchyyd uursudiin hysel zorigooroo negel udur ene bytsaryydaas salah bolno.MAN neriin doorh pashist tonyylchid yrvagchidiig bygediig ni ydamtai ni .Mongoliin tyyhend haraar bichegdej baigaa.Hereg hychirdagyi.Tyyh hetseej arildagyi.Myysain nopvoshnyydiig tolgoig ni avah ard tymen zunduu bna.Mongolchyyd tsagiigal hyleej bna
Тийм цаг хугацаа байхгүй битгий горьд.
хүн алж хүчиндэж нууц амраг эргүүлж эхнэр хүүхдээ нялх багад нь хаяж явдаг нотойбаяр шиг бузрууд дэлхийгээс зайлсан дээр дээ эд нарыг цэвэрлэе гэвэл толгойг н тасдаад цочроо өгөх нэгийнхэн толгойг тасдаад цочрол өгвөл бусдан айх бхдаа
дан хулгайч нарын хүүхдүүд бна даг анархүү ч олигтой эр бишээ хэрүүлч бас авгай хүүхэн сольж явдаг залуу энхбаярын хүү магнай трейд дашням бинзений хулгайч бадрахжаргал нь эрдэнэтийн бадамсүрэнгийн хүү нэг усан толгойтой мисс авгайтай шдээ гэмт хэрэгтний бүлэглэлүүд бна даг нотойбаяр гэж хүн бүүр улс төрөөс хол блгах хэрэгтэй сахилгагүйтэх юуч биш хvн алж хүчин хийж хулгай хийж татвараас зугтаж тоглодог шдээ
дан хулгайч нарын хүүхдүүд бна даг анархүү ч олигтой эр бишээ хэрүүлч бас авгай хүүхэн сольж явдаг залуу энхбаярын хүү магнай трейд дашням бинзений хулгайч бадрахжаргал нь эрдэнэтийн бадамсүрэнгийн хүү нэг усан толгойтой мисс авгайтай шдээ гэмт хэрэгтний бүлэглэлүүд бна даг нотойбаяр гэж хүн бүүр улс төрөөс хол блгах хэрэгтэй сахилгагүйтэх юуч биш хvн алж хүчин хийж хулгай хийж татвараас зугтаж тоглодог шдээ
Энэ хэзээч засрахгүй ээ өчнөөн жил улс орон ард түмнээ бодоогүй дарга нарын хүүхдүүд шударга ардчилалын төлөө ажилах уу ёстой үгүй шүү шуналын төлөө ажиллан хүмүүжил нь тэр шүү днн
Sunuj bgaa ni ene dee
үнэхээр монголын төлөө сэтгэлтэй бол хэний хүүхэд байсан ч яахав дээ Номтойбаяр шиг сахилгагүйтсээр байгаад хаалга татвал ч хэцүү л юм болно доо
Ардын нам бол яах аргаггүй баячуулын хүүхдүүдийн нам юм билээ.Ардчилсан нам бас л мөнгө хардаг нам юм билээ. Ардчилсан намаас хэн нь сайд болно тэр нь мөнгө өгсөн залуучуудыг зөвлөх мөвлөх юу ч билээ алба өгөөд аваад явдаг юм байна лээ.Энэ 2 намын өнгөрсөн хугацаанд бий болгож ургуулсан мөчир одоо хугарахад хэцүү болсон доо.Гэхдээ хэзээ нэг цагт эд нар үгүй болох байхаа.
Нэг япон сэтгүүлч хэлсэн байдаг.Эцгийнхээ хулгайлсан мөнгөөр хүүхэд нь гадаадад сургуульд сурдаг энэ маш ойлгомжгүй байна г эж хэлж билээ.Баячуудын хүүхдүүд эцгийнхээ хулгайлсан мөнгөөр сурч ирээд хулгай хийсэн хөрөнгөө хамгаална.Ард түмэн ухаантайсан бол хэний хүүхэд гэдгийг нь мэдэж л байгаа бол улс төрөөс хол байлгах хэрэгтэй.Ардын хүүхдүүд намд орж болохоо байсан да ер нь.
Батхүү агсаны охиг Аавын үйл хэргийн эсрэг явж байгаа юм байна дааа
Энэ муу хар тамхичин хүртэл
Эцэг хулгайч худалч зусарч шаалтуур бол\nБанидууд нь супер боловсрлогдсон худалч хулгайч паразит хүний мөсгүй хүйтэн булшууд
KKK
Луйварчидын хүүхдүүд
МАН АН гэгч хувалз үржүүлэгч намууд тараа
Тогтолцооны алдаа нь эрх мэдэлтнүүдэд ийм л байх үүд хаалгыг нээж байгаа ба үүнийг удаан хадгалахыг хүсэмжлэх нь зүйн хэрэг.
дандаа муугаар харж бчиж байхаар залусаа дэмжээд, тулаад егех хэрэгтэй ш дээ...юмчг яаж мэдэхэв дээ.эд нар дотроос нам гэж евчигнехгуй жинхэнэ ардын Еренхийлегч гарах ч юмуу
зэвүүн царайтай гөлөгнүүд. ард түмэн ийм гөлөгнүүдийг нам дарахаа мэдэх байлгүй. эд нар хүүхэн эргүүлэхээс өөр ажил хийлээ юү
хөрөнгөтнүүдийн хүүхэдүүд бишшүүдээ !? хулгайч луйварчид авилгачдын зулбасагууд гэвэл үнэнд ойртоно.
Bugdiig ni uchiggui buudah heregtei
эд нар бол хүн биш Монголын эсрэг үзэлтэнүүд.
удам дамжсан НАМЧИД уу ккк
Нам руу биш гэмт хэргийн бүлэглэл рүү тэмүүлэгчид өөрөөр хэлбэл шорон руу мацаж байгаа этгээдүүд. МАН бол гэмт хэрэгтнүүдээ шингээж ядаж байгаа мафижсан улс төрийн бүлэглэл. Удаан оршин тогтнож чадахгүй устах болно. Тэр үед шорон, цаазын индэр 2 МАН чдаар дүүрнэ.
НАМЗХ-Нэртэй Авилгачдын Мангар Зулбасгуудын Холбоо. МАН-ын үр могой буюу монголын Бяцхан-Талибанчууд. Монголын томоохон эрүүгийн болон өмчийн гэмт хэрэгтнүүдийн зулбасгуудыг нэг дор цуглуулж чаджээ.