Цагаан хаданд авлигын сүлжээ газар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 22

Хятадын талаас ачаа тээврийн автомашины тоонд хязгаарлалт тавьсан учраас Авто тээврийн үндэсний төвөөс олон эерэг зохицуулалт хийж, нөхцөл байдлыг чангатгаж байгаа талаар хэвлэлээр мэдээлж байв. Гэтэл Цагаан хадны боомт руу хулгайгаар нэвтэрдэг авлигын шинжтэй сүлжээ нэгэнт үүссэнийг баттай эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар нүүрс тээврийн автомашины үнэ өсөж, хятадын тээврийн команид харъяалагдаж байгаа жолооч нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс 10-13 сая төгрөг авч байна. Харин Монгол компанид харьяалагдаж байгаа жолоочийн нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс ердөө дөрвөн сая төгрөгийн ханштай байгаа нь ихээхэн зөрүүтэй харагдана.

Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа гол хүчин зүйл болох нүүрсний үнэ болон тээврийн хөлс өсч, автомашины тоонд хязгаар тавьсан ч хулгайн сүлжээ их болсныг жолооч нар бидэнд мэдээлсэн. Тус сүлжээний замаар нэг удаа тээвэрлэлт хийхэд 30-35 мянган юань төлдөг аж. Үүнийг нь зохицуулж байдаг “ченж”-үүд байгаа гэдгийг ч нуусангүй. Хилийн дээсээр дархан эрхтэй өндөр үнэтэй машин нэвтрүүлж байгаа хөтөч, “ченж”-үүд хаанаас ямар эрх авсан хүмүүс вэ. Тэр газарт Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Татвар гээд бүхий л төрийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа. Гэтэл төрийн тамга тэмдэг бүхий байгууллагуудын хаагуур нь ийм сүлжээ бий болов гэдэг нь ихээхэн сонирхолтой.

Нэрээ нууцалсан жолоочийн хэлж байгаагаар бол машин хил гаргаж байгаа зуулчлагч нь Автотээврийн үндэсний төвийн нэрийг барьсан удаатай гэдэг. Үүнийг шалгах ёстой Тээврийн цагдаагийн албааас эхлээд олон эрх бүхий байгууллага тус боомтод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг мэргэжлийн байгууллагын хувьд шалгах шаардлага байгааг дурдаж байв.

“Мянган бээрийн цацраг” компанийн жолооч нар бидэнд нэгэн бичлэг явуулсан юм. Түүнийг сонсоход “Манайхаан таван машин зохицуулан гаргаж өг. Та нарыг хөтөч тосоод авна. Би хотод байна. Компанийн нэр дээр байхад болно, ямар ч асуудалгүй”  хэмээн ам бардам хэлж байна. Үүний цаана хэн байна вэ. Захын нэг эмэгтэй Улаанбаатар хотоос утас цохиж, хилээр таван машин гаргана, бэлд, цаанаас хөтөч тосч авна гэж байгаагийн цаана юу байна. Хаанаас өгсөн дархан эрх вэ. Магадгүй үүний цаана тээвэр зохицуулж байгаа газраас гарч байгаа томоохон авлигын сүлжээ ч байхыг үгүйсгэх арга алга.

Үүнээс гадна хулгайн сүлжээ дагасан нэг том аюул нүүрлэж байгаа нь цар тахлын халдвар дэгдэх магадлал ихэсч байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч мягмар гаригт хулгайн тээвэр хийсэн нэг жолоочоос коронавирусын халдвар илэрчээ. Уг нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа гол судас болсон боомтоо “Ногоон бүс” хэмээн зарлан ажиллаж байгаа. Гэтэл хулгайн сүлжээ дагасан халдвар энэ мэтээр орж ирээд байвал юу болох вэ гэдэг асуудал ч тулгарчээ. Өнөөдрийн байдлаар цар тахлын халдварын улмаас өдөрт 180-200 машин гаргаж байгаа бол ирэх долоо хоногоос 300 болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн нэг асуудал байгаа нь эрх нь зөрчигдсөн жолооч нар тээврийн хөлс, цалин хангамжаа бодон хятадын компанид ажиллах гэхээр Автотээврийн үндэсний төвөөс хасалт хийж өгдөггүй, компани хооронд шилжүүлэхгүй гэдэг байна.  Тиймээс жолооч нар тэнд байгаа хууль бус зүйл, авлигын сүлжээг Автотээврийн үндэсний төвтэй холбон ойлгож байгаа нь илт байна лээ.

Өнөөдрийн байдлаар тус боомтод ачаа тээврийн 200 орчим компанийн 19 мянган ачааны автомашин тээвэрлэлт гүйцэтгэдэг. Үүнийг Монгол Улсын Автотээврийн үндэсний төв хоёр улсын гэрээ хэлэлцээрт заасан дагуу хууль дүрмийн дор зохицуулан явуулдаг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар улиралд Ганцмодны боомтоор 6000 автомашин нэвтрүүлэх шаардлага тавьсан байна.

Үүнээс үүдсэн авлигын сүлжээ бий болж байгааг ч мэдээллийн хэрэгслээр дурдаж байсан. Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг хардаж сэрдэх эрх нь хэнд ч бий. Жолооч нарын ярьж байгаагаар бол “Цалин ахиу гээд хятадын компанид ажиллах гэхээр Автотээврийн үндэсний төвөөс компани хооронд шилжүүлэхгүй гэх хаалт тавиад компаниуд хөдөлж өгдөггүй. Эсвэл баахан цензур тавиад байдаг” хэмээсэн юм. Тэд яахаараа эрхийн дагуу ажиллаж байгаа компаниа солих гэхээр шантааж үзүүлдэг билээ гэх хардлага хаа ч байж болно. Одоогийн байдлаар тус төвөөс хувиараа ачаа тээврийн автомашинтай иргэнд “С” зөвшөөрөл олгох боломжгүй юм байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Www(66.181.160.83) 2021 оны 08 сарын 23

Uu huurhii tegj l taarna

0  |  0
Иргэн(66.181.180.61) 2021 оны 08 сарын 24

Авилгын сүлжээ газар аваагүй газар Монголд хаана байна? Та минь энэ?

1  |  0
Зочин(202.126.90.51) 2021 оны 08 сарын 23

Өөр яахын?

0  |  0
Zochin(202.126.88.169) 2021 оны 08 сарын 23

Ene muusain mongol kampaanuud yahleeree adilhan unee usguj boldoggui yum hujaa kampantai adilhan hulsuurul yabj bgaashdee shunal ni ihedsen nobshnuud garii gehleer gargahgui yabuulahgui gej daramtalna abto teebriihand abilgal ugj heden jolooch nariig daramtalj bgaa eniig ni shalgamaar yum

0  |  0
pHqghUme(85.203.22.214) 2021 оны 08 сарын 23

1

1  |  0
zochin(64.119.17.233) 2021 оны 08 сарын 23

Taslan zogsoogoochee. Odo barij awch huuliin hariutslaga yyryyleh heregtei

1  |  1
Зочин(66.181.161.111) 2021 оны 08 сарын 25

Энэ *** жолооч гэдэг хаана л сайн үнэ ханш байна тийшээ гүйж явдаг жолооч нарыг яг ингээд ямар нэгэн компани д бүүр харялагдаг болгох хэрэгтэй хамаг хүний компниуудыг ажилыг сүүтгэж байгаа улсууд гарын хээгээ дараад мөнгө аваад өөр компанид орж машинаа бариад байдаг асуудалыг 1 мөсөн шийдэх хэрэгтэй монгол компани ууд нь л хохироод хилийн цаана байгаа хужаа эзэнтэй монголд татвар төлдөггүй компани ууд нь хохироод үлдэдэг жамтай 900 юань аар тээвэр хийчихээд энэ хужаа компани хэзээ ч ийм үнэтэй нүүрс зөөсөн өө татвар төлдөггүй нь харамсалтай

2  |  0
Нууц(202.126.89.236) 2021 оны 08 сарын 24

Цалин мөнгийг нь өгч чаддаггүй дарамталдаг компаниудын үйл ажмллагааг зохих газар нь анхааралдаа авч шалгавал таарна

2  |  1
zochin(192.82.71.79) 2021 оны 08 сарын 25

odoo udahgui dahiav ovchin tarna.Khanbogdod tusgaarlasan gd huuramch bichig gargaj ogch bnalee.14 honogoo 7 bolgoson ni dr dee.tusgaarlaltand bjbhad l ajil zogsoh shinjtei.

1  |  1
Нууц(66.181.161.29) 2021 оны 08 сарын 24

Мөнгөөр оруулж бна тусгаарлалтгүй мөнгөөр оруулж цагдаа онцгой авто тээвэр бүгд мөнгөнд хараа хяналтгүй орж бна

2  |  0
С. Г(202.126.89.236) 2021 оны 08 сарын 24

Монгол жолооч нарын эрх ашиг зарим нэгэн компаниас болж хохирсоор байх уу...

2  |  0
С. Г(202.126.89.236) 2021 оны 08 сарын 24

Энэ зарим монгол компанид жолооч нараа цагаан хаднаас хөөх эрх мэдлийг хэн өгөв.....

2  |  0
С. Г(202.126.89.236) 2021 оны 08 сарын 26

Зарим монгол компани цалин 5000 юань хужаа компани цалин 13000 юань. Энэ 2 хооронд асар их мөнгө угаалт явагдаж байна. Компаниасаа гарч өөр компанид орж ажиллах гэхээр гарвал цагаан хаднаас хөөж гаргана, ажил хийх боломжгүй болгоно гэж сүрдүүлэх юм. За тэгвэл цалингаа нэм тэгвэл ажиллаж байя гэхээр шинэ машин авсан өр зээл их гэж гошигонох хирнээ жолооч нараа өр зээлнээс гарч сайхан амьдараг гэж бодохгүй өөрсдөө л болж байвал гэсэн өчүүхэн бодолтой , амин хувиа хичээсэн, олсныхоо хэрээр илүү их шуналтаж хүний хөдөлмөр хөлс шулсан дарга нар их болжээ.

8  |  0
Зочин(66.181.161.103) 2021 оны 08 сарын 24

Автотээврийнхэн Юугаа мэддэг Юм. Гааль цагдаа хоёр бол үнэн алж тавьдаг Юм шдээ. Байнгын дарамт. За гаалийнхан бол ална даа. Энержийн харуул теньтэй цонхны цаанаас харахгүй зогсооход л урагшаа гарч байсан машинуудыг нь шууд зогсоогоод . Ална даа ална.

2  |  0
зочин(192.82.81.220) 2021 оны 08 сарын 24

хуучин дарга нарын сүлжээг нэг мөсөн таслаж хорихгүй бол бүр ажил унагааж хоролдог юм даа

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 23

Mash ih mungu ygaaj bna shyy.Mongol taliin Mongol joloochid mash baga tsalin ugj bna gedeg bol.Tsalingiig ni dyndaas ni lyivardaj bna gesen yg.Zasagiin gazar ajillaa hiij chadahgyi bna.Zasagiin gazar tatanbyygdah iostoi.Mongoliin tagnyyliin baigyylag gej bna yy..Zam teeveriin saidiig hariytsalagt tatah heregt mash tom map ajilaj bna.Zasagiin gazar mash myy ajilaj bna.

2  |  1
Иргэн:(64.119.20.135) 2021 оны 08 сарын 24

Авилга зөвхөн тэнд байгаа юм биш ээ. Улс даяараа авилгад автаж, авилгаар амьдрах нь эрх мэдлийн хүрээний амьдралын ”хэвийн” үзэгдэл болоод удаж байна. Засах сонирхол туйлын хомс, ярих нь бол хийхээсээ тэнгэр газраас илүү зөрүүтэй болжээ.

5  |  0
зочин(192.82.90.73) 2021 оны 08 сарын 24

эрх нь хасагдсан гэхээр бас л но той улсууд биз дээ

2  |  0
Top